Хар тамхичдыг үйлдэл дээр нь барьжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Хар тамхичдыг үйлдэл дээр нь барьжээ

Хар тамхичдыг үйлдэл дээр нь барьжээ

БНХАУ-аас хар тамхи, мансууруулах бодис улсын хилээр нэвтрүүлсэн, хэрэглэсэн этгээдүүдийг өнгөрсөн шөнө /2017.11.16 / илрүүлэн баривчиллаа. Нийслэлийн прокурорын газар, Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид хамтарсан шалгалт хийж,  23-25 насны Э, Г, М нарыг Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрээс саатуулсан юм. Ингээд гэмт этгээдүүдийн бие болон гар тээшинд нь үзлэг хийхэд хар тамхи, мансууруулах төрлийн бодис ice буюу мөс илэрчээ. Мөн биед нь урьдчилсан байдлаар шинжилгээ хийхэд хар тамхи, мансууруулах бодис хэрэглэсэн болох нь тогтоогдсон байна.

Одоогоор тус этгээдүүдэд эрүүгийн хэрэг үүсгэн, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шалгалтын ажиллагааг үргэлжлүүлж байна.

Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газраас 2017 оны эхний 11 сарын байдлаар нийт 532 үйлдэлтэй 429 хүнд холбогдох 181 хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, 311 үйлдэлтэй 270 хүнд холбогдох 112 хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр эцэслэн шийдвэрлэжээ.

Д.УУДАМ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж