Өнөөдөр дэлхийн дутуу нярайн өдөр тохиож байна

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Өнөөдөр дэлхийн дутуу нярайн өдөр тохиож байна

Өнөөдөр дэлхийн дутуу нярайн өдөр тохиож байна

Өнөөдөр Дэлхийн дутуу төрөгсдийн буюу дутуу нярайн өдөр тохиож байна. Энэхүү өдрийг угтаж Монгол Эм Импэкс Концерн болон ЭХЭМҮТ-тэй хамтран тэмдэглэж эмч, мэргэжилтнүүд болон холбогдох албан тушаалтнуудтай дутуу нярайд тулгардаг хүндрэл, түүний эмчилгээний талаар санал солилцож цаашид хийж хэрэгжүүлэх шаардлагатай, тулгамдаж буй асуудлын талаар хэлэлцлээ.

Судалгаагаар Монгол улсын хэмжээнд 5 хүртэлх насны хүүхдийн эндэгдлийн 83% нь нялхсын эндэгдэл, үүнээс 54%-ийг нярайн эндэгдэл эзэлж байна гэсэн тоо гарчээ. Дэлхий дээр жил болгон 15 сая хүүхэд дутуу тээлттэй төрдөг гэсэн судалгаа байдаг. Өөрөөр хэлбэл дунджаар 10 хүүхэд тутмын нэг нь дутуу тээлттэй төрж байна гэсэн үг юм.

2009 онд европын нярай хүүхдийн асаргааны сангийн санаачилгаар анхлан тэмдэглэж эхэлсэн Дэлхийн нярай өдрийг Монголд ч мөн жил бүр уламжлал болгон тэмдэглэж ирсэн байна.

Дутуу төрсөн нярайд ихэнх тохиолдолд амьсгал хямралын хам шинжийн хүндрэл үүсдэг учраас үүнд авах арга хэмжээ, эмчилгээ нь нэн чухал зүйл юм. Монгол Эм Импэкс Концерн нийгмийн хариуцлагынхаа хүрээнд дутуу нярайн хүндрэл, түүний эмчилгээ, тэр дундаа дутуу төрсөн нярайд зонхилон тохиолдох амьсгал хямралын хам шинжийн эмчилгээнд зориулан анагаахын шинжлэх ухааны ололт амжилтыг өөртөө шингээсэн, өндөр үр дүн бүхий Куросурф бэлдмэлийг тусламж шаардлагатай нярайд хүргэн ажиллаж байна. Энэхүү бэлдмэл нь дэлхийн 91 орон хэрэглэгддэг бөгөөд нийтдээ 3,7 сая хүүхдийг эмчилсэн дэлхий нярайн эмч мэргэжилтнүүдэд хүлээн зөвшөөрөгдсөн бүтээгдэхүүн юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж