Хятадын далбааг хаалгандаа өлгөсөн эрийг баривчлав

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Хятадын далбааг хаалгандаа өлгөсөн эрийг баривчлав

Хятадын далбааг хаалгандаа өлгөсөн эрийг баривчлав

БНХАУ-ын далбааг хаалгандаа өлгөсөн нэгэн рестораны эзнийг төрийн далбааг гутаан доромжилсон хэргээр 15 хоног баривчлан саатуулжээ.

Рестораны эзэн далбааг өнгөрсөн зун хотод нь болсон дугуйн олон улсын тэмцээний үеэр мандуулах ёстой байсан гэнэ. Нэгэн үйлчлүүлэгч далбааг хаалганд өлгөсөн байхад зургийг нь авч, цахим сүлжээнд тавьснаар хэрэг манджээ. Цагдаа нар цахим сүлжээнд тавигдсан зургийг олж үзээд, рестораны эзнийг баривчилсан гэнэ.

Хятадын хуульд төрийн далбааг санаатай шатаасан, урсан, эрээчиж, сараачсан, бохирдуулсан эсвэл гишгэж, дэвсэлсэн хэргийг гэмт хэрэгт тооцох бөгөөд зөрчсөн этгээдэд хуулийн хариуцлага тооцох тухай заажээ.  Хятад есдүгээр сард мөн төрийн дууллыг хамгаалах тухай хууль шинээр баталсан юм.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж