Хошин урлагийн ууган хамтлаг болох “Х-ТҮЦ” продакшны уран бүтээлчид ээлжит дэлгэцийн уран бүтээлийн албан бус постер гарчээ.
Тэд энэ удаа “Солиот эх” хэмээх драмын уран сайхны киног үзэгчдэд хүргэх бөгөөд гол дүрүүдэд гавьяат жүжигчин Д.Цэрэндарьзав, И.Одончимэг, Т.Бархүү нар тогложээ.
Тус продакшныхан өнгөрсөн зун Архангай аймагт киноныхоо зураг авалтыг хийсэн байна. Киноны найруулагчаар жүжигчин И.Одончимэг ажиллажээ. Тус продакшны уран бүтээлчдийг оюуны хулгай хийсэн гэсэн гэж шүүмжлэх нь бий. Тэгвэл энэ удаа ‘Солиот эх’ уран сайхны кино тун удахгүй албан ёсны онцгой эрхтэйгээр үзэгчдийн хүртээл болох болно гэдгийг зарлаад байгаа юм.
А.Сүрэн