Хорвоогийн сайхан бүсгүйчүүдийн нэг, супер модель Миранда Керр хөл хүнд болжээ. “Миранда, Эван, Флинн нар шинэ хүнээ тэсэн ядан хүлээж байгаа” гэж тэдний гэр бүлийн хэвлэлийн төлөөлөгч албан ёсоор мэдэгдсэн байна.
Миранда Керр оны эхээр өгсөн ярилцлагадаа хүүхэдтэй болох гэж яарахгүй байгаа, эхлээд хуримаа хийхээр төлөвлөсөн тухайгаа ярьж байсан юм.
Миранда Керр, Эван Шпигел /Snapchat-ыг үүсгэн байгуулагч/ нар өнгөрсөн тавдугаар сард хуримласан. Тэд 2014 онд Нью-Йорк Louis Vuitton-ы хүлээн авалтын үеэр анх танилцжээ. Нэлээд хожим 2015 оны зун тэд албан ёсоор хосууд гэдгээ зарласан юм. Романтик харилцаатай болохоос өмнө тэд сайн найзууд байсан гэж Керр дурссан байдаг.
Миранда зургаан настай Флинн гэх хүүтэй. Хүүгийн эцэг нь Мирандагийн экс-нөхөр Орланда Блум билээ.
С.ЦЭЛМЭГ