Дорноговь аймгийн Сайншанд сумын зургадугаар цэцэрлэгээс танихгүй эмэгтэй айлын хүүхэд авч явсан байна.
Энэ хэргийн талаар Дорноговь аймгийн цагдаагийн газраас тодруулахад “Сайншанд сумын зургадугаар цэцэрлэгээс танихгүй эмэгтэй айлын хүүхэд авч явсан гэсэн ташаа мэдээлэл хүмүүсийн дунд тарсан. Энэ сарын 13-ны өдрийн 17:00 цагийн үед иргэн О нь том хүүхдийнхээ эцэг, эхийн хуралд суугаад бага хүүхдээ цэцэрлэгээс нь авч амжихгүй, нөхөр нь албан томилолтоор явсан учраас ажлын газрын нэг эмэгтэйг хүүхдээ зургадугаар цэцэрлэгээс авахуулахаар нэрийг нь хэлж өгөөд явуулсан байна. Тухайн үед хүүхэд нь хоёрдугаар цэцэрлэгт явдаг байсныг ээж нь андуурч “Зургадугаар цэцэрлэг” гэж хэлснээс үүдэн ийм зүйл болсон” гэдэг залруулга мэдээллийг өглөө.
Мөн тус аймгийн хоёр, зургадугаар цэцэрлэг нь зэргэлдээ байрладаг ба тэр хоёр хүүхэд хоёулаа ижил нэртэй байсныг аймгийн цагдаагийн газраас шалган хүүхдийг андуурч авч явсан болохыг тогтоожээ.
А.Сүрэн