МАН-ын Их хурал арваннэгдүгээр сарын 20, 21, 22-нд болно. Их хурлаар МАН-ын дарга М.Энхболдын илтгэл, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын тайлан, намын үйл ажиллагаа, цаашид авч хэрэгжүүлэх ажил, дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөр зэрэг асуудлыг хэлэлцэх юм.
Их хурал тун удахгүй болох гэж байгаатай холбогдуулан МАН-ын Удирдах зөвлөл өнөөдөр /2017.11.17/ 15.00 цагт хуралдахаар болжээ. Энэ үед дүрмийн өөрчлөлтийн төслөө танилцуулж, санал солилцох аж.
Харин ням гаригт /2017.11.19/ МАН-ын Бага хурал Тусгаар тогнолын ордонд хуралдана. Хуралдаанаар мөн л Их хурлын бэлтгэл ажлыг хэлэлцэх аж.