Д.Далайн халтар түрүүллээ

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Д.Далайн халтар түрүүллээ

Ардын хувьсгалын 90 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ойн баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насаар эхэлж, бүртгүүлсэн 279 үрээнээс гарааны зурхай руу 269 гарлаа. Хязаалан насанд Увс аймгийн Зүүнговь сумын харьяат  Д.Далайн халтар магнайдаа тоосгүй түрүүлэн ирж, наадамчин олноо баясгалаа. Халтар хязааланг 10 настай Чүлтэмсүрэн унаж хурдлуулжээ. Харин аман хүзүүнд Өвөрхангай Бүрд сумын уугуул Одгэрэлийн хүрэн, айргийн гуравт Ховд аймгийн Дарви сумын уугуул МУ-ын Манлай уяач Б.Мөнхтөрийн хээр, айргийн дөрөвт Говь-Алтай аймгийн Халиун сумын уугуул Ганболдын  хонгор, харин айргийн тавд Төв аймгийн Баянцагаан сумын уугуул Энхбатын цавьдар тус тус хурдаллаа. Уралдааны үеэр нэг хүүхэд мориноос унасан ч азаар бэртэж гэмтээгүй байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж