Галт тэрэг 20 секундээр түрүүлж ирсний төлөө уучлал гуйжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Галт тэрэг 20 секундээр түрүүлж ирсний төлөө уучлал гуйжээ

Галт тэрэг 20 секундээр түрүүлж ирсний төлөө уучлал гуйжээ

Японы Токио хотын хот хоорондын төмөр замын нэгэн компани галт тэрэг хуваариасаа 20 секундийн өмнө түрүүлж ирсний төлөө зорчигчдоос уучлал гуйжээ.

Мягмар гаригт Токио хотын хойд дүүрэг дэх Минами Нагарияама буудлаас Цукуба экспресс галт тэргэнд суусан зорчигчид орон нутгийн цагаар 9.44.20 цагт галт тэрэгнээс буухдаа 20 секундийн өмнө ирснээ ч анзаараагүй гэнэ. Харин галт тэрэгний оператор үүнийг уучлал гуйх ноцтой шалтгаан гэж үзжээ. Уучлал гуйсан мэдэгдэлдээ “Зорчигчдод гэнэтийн түвэг удсандаа хүлцэл өчье” гэжээ. Галт тэрэгний оператор цагийн хуваариа сайн шалгаагүйгээс ийм алдаа гарсан боловч дахин ийм алдаа гаргахгүй байхыг анхааруулсан гэжээ.

Японд галт тэрэг нэг минут хоцорсон ч хариуцлагаа хүлээж, уучлал гуйдаг заншилтай гэнэ. Гэвч энэ удаагийнх шиг галт тэрэг хуваариасаа түрүүлж ирсний төлөө уучлал гуйсан тохиолдол гарч байгаагүй юм байна. Цукуба экспресс галт тэрэг  Токио хотын Акихабарагаас Ибараки мужийн хооронд нэг талдаа 45 минут зорчихдоо нэг жилд 130 сая зорчигчид үйлчилдэг байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж