Иргэд Чингис хааны нэр төрд хүндэтгэлтэй хандахыг уриаллаа

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Иргэд Чингис хааны нэр төрд хүндэтгэлтэй хандахыг уриаллаа

Иргэд Чингис хааны нэр төрд хүндэтгэлтэй хандахыг уриаллаа

 

Хасах 17 хэмийн  хүйтэнд “ MCS”  группийн төв оффис буюу Central Tower-ийн урд гуч гаруй хүмүүс нэгдэн цуглаан хийж байна. Тэд “Өвөг дээдсээ хүндлэхийг шаардаж байна” хэмээх уриа ухуулах хуудас зэргийг урдаа барин зогсоцгооно. Тодруулбал, тэд “Хамаг  Монгол” мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв /МСҮТ/-ийн  багш сурагчид, оюутан залуус  юм.

‘Монгол бахархлын өдөр’  энэ сарын 19-ний өдөр  тохиож байна. Үүнтэй холбогдуулан олон нийтийн “Чингис” хаанд хандах хандлага нь зар сурталчилгаа, бүтээгдэхүүн үйлчилгээ илүү хэлбийж байгаад анхаарах цаг  болсон гэж үзээд  энэхүү цуглааныг хийж байгаа гэв.

“Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр

“Хамаг Монгол” МСҮТ-ийн захирал Д.Уламбаяр “Чингис” хааны хөрөг, нэр хүндэд хүндэтгэлгүй хандаж  байна. “Чингис” хааны зурагтай архины шил ганц алхахад л тааралдах болж. Монгол улсын бахархал болсон “Чингис” хаанаа уландаа гишгэж байгаа нь бидний дараагийн үе, хүүхэд, залуучуудын төлөвшилд муугаар нөлөөлж байгааг олон нийтэд ойлгуулах зорилготойгоор энэхүү цуглааныг хийхээр шийдсэн. Бид нар “Чингис” архи үйлдвэрлэхийг зогсоож чадахгүй, тийм учраас хүмүүсийг худалдаж авахаа  боль,  өвөг дээдсээ хүндэлье гэсэн уриалгыг гаргаад одоогоор 40 мянга орчим хүн уриалгад нэгдээд байгаа” гэлээ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж