Трампыг огцрохыг шаардсаныг Пентагон санамсаргүй жиргэжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Трампыг огцрохыг шаардсаныг Пентагон санамсаргүй жиргэжээ

Трампыг огцрохыг шаардсаныг Пентагон санамсаргүй жиргэжээ

АНУ-ын ерөнхийлөгч Доналд Трампыг огцрохыг шаардсан нэгний жиргээг Пентагон санамсаргүй “жиргэж” орхисноо хүлээжээ.

Пүрэв гаригт Пентагоны жиргэсэн жиргээг @ProudResister хэмээх хаягтай твиттер хэрэглэгч бичсэн байжээ.

Тэрбээр твиттертээ  “Шийдэл тун энгийн. Рой Мурыг татаж, Аль Франкеныг конгрессын суудлаас огцруулж, Трампыг ерөнхийлөгчөөс огцруул. Бүгд найрамдахчууд бэлгийн хүчирхийллийг партизаны хэрэг болгохоо боль. Энэ чинь гэмт хэрэг шүү” хэмээн жиргэсэн гэнэ.

Пентагоны мэдээлснээр дээрх жиргээг жиргэсэн хүн АНУ-ын Батлан хамгаалах яамны 5.2 сая дагагчтай албан ёсны твиттер хаягт нэвтрэх админы эрхтэй оператор байсан бөгөөд буруу жиргэснээ мэдээд тэр даруй жиргээг устгасан гэнэ.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж