Өмнөд Судан улс Бүгд найрамдах Судан улсаас салан тусгаарласныхаа дараа бямба гаригт тусгаар тогтнолоо албан ёсоор зарласан ба тусгаар тогтнолын тунхаглалыг тус улсын хууль тогтоох байгууллагын спикер Жеймс Вани Игга уншиж танилцуулсан байна. Энэ үеэр хэдэн зуун мянган иргэд баяр ёслолын байдалтай уриа лоозон барьж, тусгаар тогтнолынхоо баярыг тэмдэглэж байв. Африкийн хамгийн том улс болох Бүгд Найрамдах Судан улсад өнгөрсөн нэгдүгээр сард бүх нийтийн санал асуулга явуулсан ба санал өгсөн иргэдийн 99 хувь нь Өмнөд Суданыг тусгаар улс байхыг дэмжжээ. Улмаар тус улсын тусгаар тогтнолыг Бүгд Найрамдах Суданы засгийн газар болоод олон улсын байгууллагууд хүлээн зөвшөөрсөн байна.
Палестин улс ирэх есдүгээр сард тусгаар тогтносон улс болох хүсэлтээ НҮБ-д илэрхийлэхээр зэхэж байгаа ч, өнгөрсөн баасан гаригт АНУ-ын Төлөөлөгчдийн танхимаас хэрэв ирэх есдүгээр сард Палестин улс НҮБ-д хүсэлт гаргавал тус улсад үзүүлж буй тусламжаа шууд таслан зогсооно гэж анхааруулсан байна. Харин Палестины удирдагчид, Исламын Хамас бүлэг уг анхааруулгыг эрс няцааж, гаргасан шийдвэртээ тууштай хандана гэдгээ мэдэгджээ.