Гадаадын иргэн, харьяатын газраас долоо хоног бүрийн баасан гарагт “Мэдээллийн цаг”-ийг тогтмол зохион байгуулж байна. Энэ удаагийн “ Мэдээллийн цаг”-аар Олон улсын Улаанбаатар их сургуулийн Гэр бүл судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б. Оюун-Эрдэнэ, ХЗДХЯ-ны Төрийн захиргаа, удирдлагын газрын жендэр хариуцсан мэргэжилтэн Ш.Энхжаргал нар “ Гэр бүлийн боловсрол ба жендерийн асуудал” сэдвээр сургалт, лекц орлоо.
Уг сургалтаар гэр бүлийн харилцаа, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн онцлог, гэр бүл дэх хүйсийн тэнцвэртэй байдал, үр хүүхдээ хүмүүжүүлэх арга зүй, гэр бүл дэх зөрчил ба хүчирхийлэл түүнийг шийдвэрлэх арга зэрэг сонирхолтой сэдвүүдээр мэдээлэл өгсөн юм.
Гэр бүл гэдэг бол нийгмийн анхдагч үндсэн нэгж. Тийм ч учраас дэлхийн ихэнх орны нийгэм судлаачид нийгэмд гарсан сөрөг үзэгдлийн шалтгааныг гэр бүлээс хайх болсон төдийгүй гэр бүлийн тогтвортой хэвийн байдлыг хангах нь нийгмийн тогтвортой байдал болон хүний хөгжлийг дэмжиж байгаа хэрэг хэмээн үзэх болжээ.
Эх сурвалж: ГИХГ