Б.Шижирбатын үзүүлбэр шүүгчдэд таалагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Б.Шижирбатын үзүүлбэр шүүгчдэд таалагдлаа

Б.Шижирбатын үзүүлбэр шүүгчдэд таалагдлаа

“Авьяаслаг азичууд” шоуны эхний шатанд “Алтан баззер” хүртсэн Б.Шижирбатын хагас шигшээ шатанд бэлтгэсэн үзүүлбэр өчигдөр /2017.11.16/ албан ёсоор цацагдлаа.

Монгол баатрын хуяг, дуулга агссан түүний үзүүлбэрийг үзэгчид, шүүгчид тааламжтай хүлээн авсан юм. Шоуны шүүгч Дэвид Фостер Б.Шижирбатыг “Mr. Mongolia” хэмээн дуудаж, бүжгийн ур чадвараас илүү зүрх сэтгэл, оюун ухаанд нь онцгой зүйл нуугдаж байгааг онцлон хэлсэн юм.

Харин шүүгч Жей Пак бүжиг дэглэлт, найруулга, график эффектийг бүгдийг нь өөрөө хийсэн Б.Шижирбатын хөдөлмөрийг магтжээ.

Б.Шижирбат хагас шигшээ шатны эхний наймд багтсан. Түүний өрсөлдөгч нараас Индонезийн босоо ятгачин, дуучин Анжела Жюли шүүгчдийн сонголтоор финалын шатанд өрсөлдөх эрхээ авсан байна. Тэрбээр босоо ятга тоглож, дуучин Sia-гийн “Chandellier” дууг гайхалтай дуулсан юм.

Одоо харин үлдсэн долоон оролцогчоос хамгийн өндөр санал авсан оролцогч шигшээд шалгарна. Саналын шугам өчигдөр оройноос эхэлсэн бөгөөд ням гаригийн /2017.11.19/ 23.59 цагаар дуусгавар болно.

САНАЛ АВАХ ХУГАЦАА: 2017.11.16 (20:00) 2017.11.19 (23:59)

Саналыг Facebook болон Google Account-аас өгөх боломжтой. Нэг хэрэглэгч өдөрт 10 санал өгөх эрхтэй. Санал авах хугацаа дөрөв хоног буюу арваннэгдүгээр сарын 19-ний 23:59 цаг хүртэл үргэлжилнэ. Facebook болон Google account хаягтай хүмүүс энэ хоёр хаягаараа нийт 80 санал өгөх боломжтой.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж