Хотын захиргааны шинэ газар наймаанд өртөв үү

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Хотын захиргааны шинэ газар наймаанд өртөв үү

Хотын захиргааны шинэ газар наймаанд өртөв үү

Хотын 1.3 сая иргэний эрх ашигт халдаж байна

С.Батболд Нийслэлийн Засаг дарга болчихоод хамгийн түрүүнд өмнөх Засаг даргын хэрэгжүүлж эхлээд амжилгүй орхисон ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ тодоос тод мэдэгдсэн. Харамсалтай нь, түүний үг, үйлдэл нь алд дэлмээр зөрөөд явчихлаа. Энэ талаар “…Миний хэрэгжүүлж байсан чухал ажлуудыг бүрмөсөн зогсоож, ухраах үйл ажиллагааг хотын удирдлагуудаас С.Батболд Нийслэлийн Засаг дарга болчихоод хамгийн түрүүнд өмнөх Засаг даргын хэрэгжүүлж эхлээд амжилгүй орхисон ажлыг үргэлжлүүлнэ гэдгээ тодоос тод мэдэгдсэн. Харамсалтай нь, түүний үг, үйлдэл нь алд дэлмээр зөрөөд явчихлаа. Энэ талаар “…Миний хэрэгжүүлж байсан чухал ажлуудыг бүрмөсөн зогсоож, ухраах үйл ажиллагааг хотын удирдлагуудаас зарж, борлуулж, ханцуйндаа наймаалцдаг аргаа эхлэв үү. Сэтгүүлчдэд хардах эрх бий.

Тиймээс Нийслэлийн Засаг дарга С.Батболдоос ямар учраас хотын төвлөрлийг сааруулах чухал ач холбогдолтой энэ төслийг зогсоох болсон талаар асуулаа. Тэрбээр “Хотын захиргааг нүүлгэхэд зардал мөнгөний хувьд нэлээд хүндрэлтэй асуудал гарч байгаа. Хотын төвлөрлийг сааруулах үүднээс зөвхөн хотын захиргаа бус, төр захиргааны байгууллага, яам, тамгын газрыг нүүлгэх асуудлыг судалж байгаа. Энэ талаар ирэх оны эхний хагаст тодорхой шийд гарах учир тэр үед нь тайлбар өгч болно” гэсэн бөөрөнхий хариулт хэлэв. Хотын шинэ захиргааны зураг төслийг тендерт концессоор шалгарсан БНСУ-ын хөрөнгө оруулалттай ‘Халла Гонсол’ компани нэг сая ам.долларын өртгөөр хийжээ. Үндсэндээ Сонгинохайрхан дүүргийн Ханын материалын 9.2 га газар дээр шинэ цогцолборыг хоёр жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн ч тэр үед Монгол Улсын эдийн засгийн байдал хүндэрсэн учир солонгосчууд хөрөнгө оруулахаас татгалзаж, гэрээгээ цуцалжээ.

Ингээд хотоос дахин тендер зарлаж, Унгарын хөрөнгө оруулалттай барилгын компани шалгарч, бүтээн байгуулалтын ажлаа эхлүүлэхээр шав тавьсан билээ. Хотын шинэ захиргааг барихад нийт 37.1 тэрбум төгрөг шаардлагатай гэсэн тооцооллыг ч гаргасан байна. Тэнд НИТХ, ЗДТГ, харьяа агентлагууд гээд хоттой холбоотой бүх байгууллага нэг дор төвлөрөх байв. Тэр битгий хэл, Төрийн ордноос бусад яам, тамгын газар, дүүргийн ЗДТГ гээд төрийн үйлчилгээ үзүүлдэг бүх газрыг Сонгинохайрхан дүүрэгт төвлөрүүлэх санал санаачилга хүртэл гарч байсан. Ингэснээр энд тэнд байрласан төрийн захиргааны байгууллагууд руу явж, цаг заваа алдахгүй, нөгөөтэйгүүр төрийн байгууллагууд уялдаа холбоотой ажиллах боломж нь бүрдэх байлаа.

Яндангийн тоо цөөрч, хөгжлийн суурь тавигдах байв. Гэвч …

Ийм том ач холбогдолтой, цаашлаад хотын төвлөрөл, агаарын бохирдол буурах бодит боломжтой төслийг хэн гэдэг эрхэм “шантааж” хийгээд зогсоочихсон нь анхаарал татаж байгаа юм. Нийслэлийн Засаг даргын дэд бүтэц хариуцсан орлогч дарга П.Баярхүү энэ талаар“ Шинэ барилгын газар шорооны ажилд 300 орчим сая төгрөгийн ажил хийгдсэн байна лээ. Өнөөдөр хотын захиргааны бэлэн байр байсаар байхад заавал тэнд хөрөнгө хаяж, дахин байр барих шаардлагагүй. Бид иргэдээ сайхан амьдруулна гэж амлан гарч ирсэн. Түрээсийн орон сууц, нийтийн тээврийг шинэчилнэ гэж амласан. Энэ хүрээндээ түрээсийн орон сууц барих гэж байна” гэсэн тайлбарыг өгсөн. Уг нь барилга барих хөрөнгийг тухайн барилгын компани 100 хувь гаргаж, хот гурван жилийн хугацаанд эргэн төлөх нөхцөлтэй байсан юм билээ. Энэ бол Монгол Улсад төрийн залгамж халаа, бодлого байдаггүйн нэгэн харамсалтай жишээ. Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбатын Засгийн газар аймаг, нийслэлийн Засаг дарга нарыг концессын ажил хийхийг хориглоснооор хотын шинэ захиргааг барих ажил үндсэндээ гацсан гэсэн тайлбарыг ЗДТГ-ын Хуууль, эрх зүйн хэлтсийн мэргэжилтэн С.Энхжаргал хэлсэн. Тэрбээр “Сонгуулийн дараа Засгийн газар концессыг хориглох 37 дугаар тогтоол гаргаснаар 2017 оны нэгдүгээр сард гэрээгээ цуцалсан. Солонгосын тал нэг сая орчим ам.доллараар зураг төсөл гаргасан.

Гэхдээ тэдний тал өөрсдөө гэрээгээ цуцалсан учир хот хуулийн хүрээнд хариуцлага хүлээхгүй. Мэдээж хотын захиргаанд нэхэмжлэл албан ёсоор илгээгээгүй ч оруулсан хөрөнгөө аман байдлаар нэхэмжилсэн байгаа. Гэхдээ нэг ч төгрөг хот төлөөгүй, бидэнтэй шүүхдээгүй. Төсөл хэрэгжүүлэхийн тулд Ханын материал комбинаттай хэлэлцээ хийж, тус компанийн өмчлөх эрхийн гэрчилгээтэй 17 орчим обьектод хөрөнгийн үнэлгээ хийж, нийслэлийн төсвөөс хоёр орчим тэрбум төгрөгийн нөхөн олговор өгснөөр газрыг чөлөөлсөн. Төсөл хэрэгжүүлэхийн тулд газар дээр хашаа босгох, харуул хамгаалалт гаргах, ажилчдын байрлах газрыг бэлдэхээр төсвөөс 600 орчим сая төгрөг гаргасан” гэв. Эндээс харахад хот хэдийнэ 2.6 тэрбум төгрөгийн хөрөнгө гаргаж, хотын захиргааг шинээр барих төслийг эхлүүлчихсэн байлаа.

Гэтэл мөнгөгүй гэсэн шалтаг тоочин эдийн засгийн хийгээд иргэдийн амьдрал, эрх ашигт нийцсэн шийдвэрийг цуцалчихлаа. Энэ бол нийслэлийн хамгийн олон хүн амтай хэрнээ амьжиргааны түвшин доогуур иргэд олонтой Сонгинохайрхан дүүргийн хувьд хонгилын үзүүрт гэрэл асаасан шийдвэр байсан юм. Эл шийдвэр гарсны дараа тус дүүргийн гэр хорооллын иргэдийн газрын үнэлэмж нэмэгдэж, эдийн засгийн эргэлтэд орох боломж шууд нээгдсэн. Компаниуд алсыг харж, Ханын материал орчимд хөрөнгө оруулж, ямар том хотхон, хороолол боссон нь бидний нүдний өмнө ил байгаа. Танил эгч минь хүртэл олон жил зарагдалгүй удсан 0.05 га газраа 80 сая төгрөгөөр борлуулж, оронд нь орон сууц худалдан авсан. Энэ мэтчилэн олон айл өрхийн яндангийн тоо цөөрч, Сонгинохайрхан дүүрэгт хөгжлийн суурь тавигдсан юм. Цаашлаад хотын иргэдийн толгойн өвчин болсон түгжрэл буурч, төвлөрлийг сааруулах бодит бодлого хэрэгжих байв. Зөвхөн Сонгинохайрхан ч биш, хотын 1.3 сая иргэний эрх ашиг байлаа. Харамсалтай нь, нэгнийхээ ажлыг бүдгэрүүлж, өөрийгөө товойлгож, ашиг хонжоо харсан ахархан бодолтой зарим удирдлагуудын балгаар энэ бүхэн талаар болж, Сонгинохайрхан дүүрэг гялайж гялтайх зүйлгүй, бөглөрсөн, бөөгнөрсөн бүтэцтэйгээ, бас утаатайгаа хоцрох нь ээ.

Эх сурвалж: ‘Засгийн газрын мэдээ’ сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж