Төрийн албан хаагчдын ажлын байр эрсдэлд орж болзошгүй

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Төрийн албан хаагчдын ажлын байр эрсдэлд орж болзошгүй

Төрийн албан хаагчдын ажлын байр эрсдэлд орж болзошгүй

ОУВС-ийн “Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” Монгол Улсын хөдөлмөрийн зах зээлд үзүүлэх нөлөөл нь ямар байгааг Олон улсын хөдөлмөрийн байгууллага судалж эхэлжээ. Судалгааны эцсийн дүн гараагүй ч урьдчилсан байдлаар Засгийн газрын зардал огцом багасч, ойрын хоёр жилдээ төрийн байгууллагуудын ажлын байр савлагаатай болж, Засгийн газарт бараа бүтээгдэхүүн нийлүүлдэг компаниуд хямралд орж болзошгүйг анхаарууллаа.


Улсын эдийн засгийн хувьд 2020 он хүртэл өсч, тогтворжино. Гэхдээ ажилгүйдлийн түвшин нэг орчим хувиар өсч, төрийн байгууллагуудын ажилчдын цалин өсөхгүй. Цалин, хөлстэй холбоотой маргаан тасрахгүй байх магадлал өндөр ажиглагджээ. Ажлын байр нь тогтвортой, баталгаатай байх салбар нь хөдөө аж ахуй гэдгийг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын зөвлөх Г.Рагчаасүрэн онцлов. Тэрбээр ‘ОУВС-ийн хөтөлбөр хэрэгжээгүй нөхцөлд Монгол Улсын эдийн засаг ямар байх байсан, мөн хөтөлбөр хэрэгжсэнээрээ ямар болох зэргээр харьцуулах замаар судалгаа хийжээ. Энэ хүрээнд ирэх онуудад эдийн засгийн өсөлт өндөр. Гэхдээ улсын төсөв хүндэрч, Засгийн газрын зардал багасна. Мөн Онцгой албан татвар, Хувь хүний орлогын албан татварууд нэмэгдсэн нь ажил олгогчдод хүндрэлтэй тусч, хувийн жижиг, дунд үйлдвэрлэл, ашгийн хэмжээ нь буурна’ гэв. Гэхдээ эдийн засаг тогтвортой үед иргэд олноороо ажилгүй болж, удаан хугацаанд ажилгүй гэртээ суухгүй. Харин цалингаасаа хамаарч, ажлаасаа гарах, дараагийн ажилдаа орох хүртэлх түр хугацааны ажилгүй байх иргэдийн тоо нэмэгдэх гэнэ.

ОУХБ-ын зөвлөх Г.Рагчаасүрэн

Нэг жилийн өмнө ажилгүй иргэдийн тоо 100 мянга байсан бол 2017 он гарсаар энэ тоо 32 мянгаар нэмэгджээ. Хөдөлмөр эрхэлдэг иргэдийг салбараар нь ангилбал,

  • Хөдөө аж ахуйн салбарт 350 мянган иргэн
  • Төрийн байгууллагад 200 мянган иргэн
  • Худалдаа үйлчилгээний салбарт 250 мянган иргэн
  • Уул уурхай, зам тээвэр, барилгын салбарт үлдсэн 300 орчим мянган иргэн ажиллаж байна.

Эдийн засаг өсч, буурсан савлагаатай ийм үед хөдөө аж ахуйн салбарт ажилладаг хүмүүс ажлаасаа гарч, орох хэлбэлзэл нь хамгийн бага, тогтвортой байжээ.  ОУВС-ийн хөтөлбөр Монгол Улсын иргэдийн ажил, хөдөлмөр эрхлэлтэд нь хэрхэн нөлөөлж буйг судлах нь хөдөлмөрийн зах зээлд гарч болох эрсдэлээ иргэд, аж ахуйн нэгж, төр урьдчилан тооцох боломж гэдгийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны хэлтсийн дарга С.Дамбий хэлсэн юм.

ХНХЯ-ны хэлтсийн дарга С.ДАМБИЙ

Гэрэл зургийг Н.БАТМӨНХ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж