Трампын хөвгүүдийн зэрлэг сонирхол дахин шүүмжлэлд өртөв

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Трампын хөвгүүдийн зэрлэг сонирхол дахин шүүмжлэлд өртөв

Трампын хөвгүүдийн зэрлэг сонирхол дахин шүүмжлэлд өртөв

АНУ-ын засаг захиргаа Зимбабве, Замби улсаас зааны яс импортлохыг хориглосон хоригоо цуцалсны хариуд Трампын хүүхдүүдийн зэрлэг амьтдыг агнасан зургийг олон нийт шүүмжлэлийн бай болгож сөргүүлэн тавьжээ. Трампын хүү Доналд Трамп Жнр болон Эрик Трамп нарын 2011 онд Африкийн Сафарид зэрлэг амьтдыг тэр дундаа заан, одос үхэр, ирвэс агнасан зургуудыг хориг цуцалсны хариуд олон нийтэд ил болгон тавьсан байна. Америкийн жүжигчин Миа Фэрроу твиттер хуудсандаа агнасан зэрлэг амьтдын дэргэд инээмсэглэн зургаа авхуулсан Трампын хөвгүүдийн зургийг тавьж “Ийм сайхан амьтдыг хөнөөж байдаг Трампын хүүхдүүдэд юу шүглээ вэ?” гэж бичжээ. Дээрх зургууд 2016 оны АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр сөхөгдөж, шуугиан тарьсан юм. 2012 онд Трамп Жнр “Форбес” сэтгүүлд ярилцлага өгөхдөө “Зааны тоо толгой эрс нэмэгдэж, бусад зэрлэг амьтдын амьдрах орчныг сүйтгэсэн учраас агнасан” хэмээн тайлбарлаж байжээ.  

Харин байгаль хамгаалагчдын хэлж буйгаар хууль бус ан болон зааны ясыг өндөр үнээр худалдаж авч буй зэрэг шалтгаанаас Африкт зааны тоо толгой улам буурч байгаа ажээ.

2007-2014 оны хооронд Африкт зааны тоо толгой 30 хувиар буурсны гол шалтгаан нь хууль бус ан ав байсан юм.

2014 онд Барак Обамагийн засаг захиргааны загас, зэрлэг амьтдыг хамгаалах алба Зимбабве улсаас зааны яс импортлохыг хориглосон шийдвэр гаргасан. Гэвч Трампын засаг захиргаа дээрх хоригийг цуцалсан байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж