Өнөөдөр 12.30 цагаас Төрийн дээд одон медаль гардуулах ёслол болох гэж байна. Дөч орчим гавьяат төрөхөөс гадна УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Хөдөлмөрийн баатар цол хүртэх магадлал өндөр байгаа гэсэн үг чих дэлсч байна. Төрд 50 шахам жил зүтгэсэн, парламентад 20 жил төр түшиж, сүүлийн гурван жил УИХ-ыг даргалж, эгзэгтэй нөхцөлд үүргээ төвшин нуруутай гүйцэтгэж яваа Д.Дэмбэрэл даргыг ийнхүү төрийн дэд шагналаар шагнах талаар дуулдаж байна.
Д.ОЮУН