"Эрчүүд үг даадаг байх хэрэгтэй"

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

"Эрчүүд үг даадаг байх хэрэгтэй"

"Эрчүүд үг даадаг байх хэрэгтэй"

УИХ-ын гишүүн Ж.Батзанданг ТЕГ-ын дарга Б.Хурц дарамталсан хэмээн УИХ-ын дарга М.Энхболдод гомдол гаргаж, төрийн хамгаалалтад орох хүсэлт гаргаад байгаа билээ.  Тодруулбал, БНСУ-ын Элчин сайдаар Б.Хурцыг томилох асуудлаар УИХ нээлттэй сонсгол явуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай УИХ-ын гишүүн Ж.Батзанданг АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбатын өрөөнд байхад нь Б.Хурц орж ирээд “Аятайхан байгаарай, үгүй бол орон дотор чинь хүнээр хорлуулж, алж чадна шүү” гэж сүрдүүлсэн гэх асуудал дуулиан тариад буй.

Тэгвэл энэ асуудлаар АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн бөгөөд “Миний өрөөнд өчигдөр /2017.11.17/ Тусгай хяналтын хорооны байнгын хорооны гишүүд цугларсан. Тэр үед Б.Хурц орж ирсэн. Эрчүүдийн яриа болж өнгөрсөн. Эрчүүд маань эрчүүд шиг байх хэрэгтэй. Хэд гурван хатуу үг, цохилт даадаг байх хэрэгтэй” гэв.

Б.БАТ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж