Гэри Оулдман “тагнуул” болно

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Гэри Оулдман “тагнуул” болно

Британийн жүжигчин Гэри Оулдман тагнуул Дэвид Корнвелл буюу Жонн Ле Карре нэрээр алдаршсан Дэвид Корнвеллын дүрийг дэлгэцнээ бүтээх гэнэ. Гэри дүрээ бүтээхийн тулд киноны судалгаа хийж эхэлсэн бөгөөд киног  дэлхийн II дайны бодит үйл явдлаас сэдэвлэжээ. Британийн тагнуул 1958-1964 онд утас тагнаж чагнан, MI5 болон MI6-гийн талаархи мэдээлэл олж авахын тулд нууц тагнуулуудын араас мөрдөн хөөж байсан юм. Гэри Оулдман шинэ киноныхоо талаар “Британи хэзээнээс тагнуултай байсан. Бид мөрдөж тагнахдаа сайн юм шиг байгаан. Гэхдээ кино бол бодит байдлыг арай романтик талаас нь харуулах болно” гэж ярьжээ. “Тагнуулууд там руу очихоос ч сийхгүй. Хуурамч баг нь хэзээ илчлэгдэх бол гэдэг нь тэднийг байнга түгшээж байдаг. Энэ бол хамгийн уйтгартай бас ганцаардуулсан ажил. Хөлийн чимээ чагнаж, цаг үргэлж хянуур байх ёстой. Тиймээс л ихэнх тагнуулууд лонхтой нөхөрлөдөг байсан байх” гэж  Гэр Оулдман дүрийнхээ талаар ярьжээ. Британийн кинот жүжигчин, хөгжимчин Гэри Оулдман Дракула гүн”, “Тав дахь махбодь”, “Леон”, “Харри Поттер” зэрэг кинонд тоглож байсан юм.

Н.Энх 
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж