УБТЗ-ын Зүүнхараа дахь ачааны вагон засварын депогийн хамт олон олон улсын чанарын менежментийн тогтолцоо ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлсэн гэрчилгээ авлаа. УБТЗ-ын хэмжээнд анх удаа олон улсын чанарын ISO 9001:2015 / MNS ISO 9001:2016 стандартыг нэвтрүүлснээр тус депогийн засвар угсралтын ажлын чанар стандарт олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөж байгаа юм. Ингэснээр өөрийн төдийгүй ОХУ, БНХАУ-ын оператор компаниудын ачааны вагонуудын засвар үйлчилгээг олон улсын чанарын түвшинд хийдэг болох юм.. Зүүнхараагийн ачааны вагон засварын депо нь жилдээ 2400 ачааны вагон засварладаг бөгөөд тус депогийн өргөтгөлийн ажил хийгдэж дууссанаар хүчин чадал нь 45 орчим хувиар нэмэгдэж жилд 3800 орчим вагон засварладаг болно. Одоо тус депо нь УБТЗ-ын өөрийн ачааны вагонуудаас гадна БТЕГ, МТЗ компаниудын вагонуудыг засварлаж байна. Цаашдаа тус депо нь засвар үйлчилгээ хийхээс гадна дотооддоо вагон угсардаг болох бөгөөд энэ жил туршилтаар 5 вагон угсарч тээвэрт амжилттай оролцож байна.