Пак Гын Хэгийн хэрэгт холбогдуулан тагнуулын дарга нарыг баривчилжээ

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Пак Гын Хэгийн хэрэгт холбогдуулан тагнуулын дарга нарыг баривчилжээ

Пак Гын Хэгийн хэрэгт холбогдуулан тагнуулын дарга нарыг баривчилжээ

БНСУ-ын ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн захиргаанд тагнуулын албаны удирдах албанд ажиллаж байсан хоёр эрхмийг өнгөрсөн шөнө /2017.11.17/ баривчлан саатуулжээ. Тэднийг тагнуулын байгууллагын төсвөөс хэдэн тэрбум воныг Пакийн туслах нарт шилжүүлэн өгсөн хэрэгт сэжиглэж байна.

Сөүл хотын тойргийн шүүхээс Нам Жэй-жүн, Ли Бюн-ки нарыг нотлох баримтыг устгах, мөн оргон зайлж болзошгүй гэх үндэслэлээр баривчлан саатуулах шийдвэр гаргажээ. Тэдний адил тагнуулын байгууллагын даргаар ажиллаж байсан Ли Бён-хог харин баривчлах шаардлагагүй гэж үзсэн байна.

Прокуророос энэ долоо хоногийн эхээр тэднээс байцаалт авч, улмаар авлига, улсын өмч хөрөнгө шамшигдуулсан гэх зүйл ангиар буруутгаж байгаа юм. Тэд 2013-2017 оны хооронд Үндэсний тагнуулын газар даргын алба хашиж байжээ. 

Тэднийг 2013-2016 оны хооронд Үндэсний тагнуулын газрын хөрөнгөөс Пак Гын Хэгийн захиргаанд ажиллаж байсан Ан Бон-гюн, Ли Жэй-ман нарт удаа дараагийн үйлдлээр 40 тэрбум вон шилжүүлсэн гэх сэжүүр олдсон байна. Түүнчлэн сар бүр тогтмол 100 сая вон бэлнээр өгч байсан, энэ нь ерөнхийлөгч Пакийн заавраар хийгддэг байсан гэх мэдээлэл гарчээ. 

Тагнуулын байгууллагаас хууль бусаар авсан их хэмжээний мөнгө Пак Гын Хэгийн нууц сангаар дамжиж,улмаар сонгуулийн үр дүнд нөлөөлөх зэрэг улс төрийн хууль бус үйл ажиллагаанд зарцуулагдсан байж болзошгүй гэнэ.

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж