Капитрон банкны 16 жилийн ойн баярын хүрээнд зохион байгуулагдаж байгаа “Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөр амжилттай үргэлжилсээр байна.
Энэхүү хөтөлбөрийн “2 дахь долоо хоногийн саятан”-г 2017 оны 11-р сарын 13-ны өдрийн 13.00 цагт Капитрон банкны пэйж хуудсаар шууд тодруулсан бөгөөд Капитрон банкны Дархан салбарын харилцагч З.Берд 1,000,000 төгрөгийн азтан боллоо.
Капитрон банкны Цахим банкны хэлтсийн захирал С.Мөнхмөрөн азтан харилцагч З.Бердэд урамшууллын батламжийг гардуулж, Капитрон банкны нийт ажилтнуудаа төлөөлөн баяр хүргэлээ.
“Долоо хоног бүр нэг саятан” урамшууллын хөтөлбөр 2017.11.06 – 2017.12.18-ны өдөр хүртэлх хугацаанд явагдана. Нийт 7 долоо хоногийн турш 7 саятанг тодруулж, 7 дахь долоо хоногт урамшуулалд оролцогчдын дундаас нэг Супер азтанг тодруулна. Супер шагнал “Хосоороо АВАТАР аяллаар аялах эрх”-ийн эзэд болж, хэзээ ч мартагдашгүй гайхалтай аяллыг өнгөрүүлэх юм.
Капитрон банкны картаараа гүйлгээ хийснээр эсвэл Капитрон банкны картыг шинээр нээлгэснээр хүн бүр энэхүү урамшуулалын хөтөлбөрт хамрагдах эрхтэй болох юм. /Та картын урамшуулалт хөтөлбөрт хэрхэн оролцох талаар дэлгэрэнгүй мэдээлэл/
“Долоо хоног бүр нэг саятан” картын урамшуулалт хөтөлбөрийн 3 дахь долоо хоногийн тохирлын азтаныг 2017.11.20-ны өдрийн Даваа гаригийн 13.00 цагаас Капитрон Банкны www.facebook.com/CapitronBank/ Facebook хуудсаар LIVE хийж шууд тодруулна.
Эрхэм таныг азын тэнгэр ивээх болтугай!