“21000” реалити шоуны ялагч хэн болох вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

“21000” реалити шоуны ялагч хэн болох вэ?

“21000” реалити шоуны ялагч хэн болох вэ?

  

’25’-р суваг телевизийн бүтээл, үндэсний контент ‘21000’ реалити шоу нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарт ‘Нарантуул’ ОУХТ-ийн тэрэгчин Т.Батхүү, хувийн бизнес эрхлэгч, хатагтай С.Дэлгэр нар оролцож байгаа билээ.

Ард түмний дундаас оролцогчдоо сонгож авсан гэдгээрээ энэ удаагийн дугаар онцлог, сонирхолтой, амьдралд ойр болж байна хэмээн үзэгчид ам сайтай байгаа ажээ. 

Тус нэвтрүүлэг нь оролцогч бүрт 21000 төгрөг өгч, түүгээрээ арав хоног тансаг зэрэглэлийн зочид буудалд амьдрах даалгавартай. Харин нэвтрүүлгийн энэ удаагийн дугаарын ялагч хэн байх бол гэсэн хүлээлт үзэгчдийн дунд бий болжээ. 

‘21000’ реалити шоуны ялагч өнөөдөр орой 21:30  минутад тодрох юм байна. 

Сонирхуулахад, нэвтрүүлгийн оролцогч Т.Батхүү нь  ялагч болвол шагналын гурван сая төгрөгөө охиныхоо сургалтын төлбөрт зарцуулна гэж хэлсэн нь эцэг эхчүүдийн сэтгэлийг ихэд хөдөлгөсөн билээ. Оролцогч Т.Батхүү илэн далангүй зан, хөдөлмөр байдлаараа үзэгчдийн хайр, хүндэтгэлийг хүлээгээд байгаа юм. 

Э.Бурам

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж