Гүржийн гэрэлзурагч гурван сэтгүүлчийг Оросын тагнуулч гэж сэжиглэж байна. Тэдний дунд Ерөнхийлөгч Михаил Саакашвилигийн хувийн гэрэлзурагч байгаа ажээ. Тэднийг Оросын тагнуулын албанд мэдээлэл дамжуулж байсан гэж Гүржийн албаны эх сурвалж мэдээлсэн байна. Тус улсын дотоод хэргийн яам Ерөнхийлөгчийн хувийн гэрэлзурагч Ираки Геденизийн хэргээ хүлээсэн видео бичлэгийг нийтэд дэлгэжээ. Тэрбээр Оросууд өөрийг нь айлган сүрдүүлсэн гэж мэдүүлсэн байна. ОХУ, Гүржийн таагүй харилцаанаас үүдсэн мөргөлдөөнөөс хойш тус улс нөгөө талд ажиллаж байсан хэдэн арван тагнуулыг баривчилсан юм.
Гүржийн дотоод хэргийн яамны төлөөлөгч Ерөнхийлөгчийн гэрэлзурагч Ираки Гедениз, гадаад хэргийн сайдын гэрэлзурагч Георгий Абдалазе нар Ерөнхийлөгчийн чухал баримт бичиг, Засгийн газрын хурал, төлөвлөгөөний талаархи нууц мэдээллийн зургийг авч Оросын тагнуулын албаныханд худалдаж байсныг нотолсон байна. Тус улсын дотоод хэргийн яамны төлөөлөгч Бухрашвилигийн мэдэгдэж буйгаар Европын “Pressphoto” агентлагийн гэрэлзурагч ч мөн Оросын тагнуулын байгууллагатай холбоо сүлбээтэй нь тогтоогдсон гэнэ.
Н.Энх