“Оросууд ямар зорилгоор зээл авч байгаагаа нуухаа больж байна. Энэ нь бичил санхүүгийн байгууллагад оросууд илүү итгэдэг болсонтой холбоотой. Судалгааны дүнгээс харахад, ОХУ-ын иргэд их сонин гэж хэлж болохоор зорилгоор зээл авдаг болжээ. Ихэнх тохиолдолд, тэд яаралтай мөнгөний шаардлага гарсан үед энэ төрлийн зээл авдаг. Зээлийн зорилго янз бүр. Жишээ нь, Орост байхгүй ховор төрлийн амьтан тэжээдэг бол түүнийхээ арчилгаа, эмчилгээнд зориулж зээл авч байна. Мөн хүссэн зүйлээ худалдан авах зорилгоор дрон, гар утас, шуба зэрэг зүйлийг зээлээр их авч байна” хэмээн “Домашние деньги” судалгааны төвийн хэвлэлийн мэдээнд өгүүлжээ.
Мөн гадаадад аялах, ойр дотныхондоо бэлэг авах, ажлаа бүтээхийн тулд албан тушаалтанд хээл хахууль өгөх зорилгоор зээл авдаг байна.
“Оросууд хэмнэхээс залхаж байна. Дандаа бүсээ чангалах биш, хүссэн зүйлээ худалдан авдаг байх хандлага давамгайлж байна. Зээлдэгчдийн тоо сүүлийн гурван жилд 20 хувиар өслөө” хэмээн тайланд дурджээ.
Үүний зэрэгцээ, уламжлалт зээлийн төрлүүд хэвийн төвшинд хадгалагдаж байна. Тухайлбал, гэр ахуйн цахилгаан бараа, гэрийн тавилга худалдан авах, хурим найр хийх эсвэл оршуулганд зориулан зээл авч байгаа ажээ.
ОХУ-д цахилгаан бараа, гэрийн тавилгын зээл зургаан хувиар, хурим найр хийх зээл дөрвөн хувиар тус тус өсчээ. Мөн хүүхдийн боловсрол зарцуулах зээл ч өссөн үзүүлэлт гарсан байна.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ
Холбоотой мэдээ