Калининградад “Hyundai”-гийн бүтэн дамжлага эхэллээ

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Калининградад “Hyundai”-гийн бүтэн дамжлага эхэллээ

Калининградад “Hyundai”-гийн бүтэн дамжлага эхэллээ

ОХУ-ын Калининград хотын машин үйлдвэрлэлийн “Автотор” үйлдвэрт Hyundai Motor Company-ийн ачааны тэрэгний бүтэн дамжлагыг ажиллуулж эхэлсэн тухайгаа сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Энэ нь Hyundai HD78 загварын машин бөгөөд гагнуураас эхлээд будалт хүртэл бүх дамжлагыг хийх юм. Төслийн бэлтгэл ажил энэ оны дөрөвдүгээр сард эхэлжээ.

“Автотор” үйлдвэр энэ загварын машиныг 2011 оноос үйлдвэрлэж эхэлсэн ч зарим дамжлагыг Өмнөд Солонгост хийж байв. Улмаар 2012 оноос авто машинуудаа зах зээлд гаргаж эхэлсэн бөгөөд эрэлт их байгаа учраас ийнхүү өргөжүүлэн үйлдвэрлэлийн бүтэн шугаман дамжлагыг ашиглалтад оруулж байна. Энэ нь 35 хувиар өсөөд байгаа эрэлтийг хангах юм.

Сонирхуулахад, “Автотор” үйлдвэр 1994 онд байгуулагдсан. Орост анх удаа гадаад орны брэнд машиныг үйлдвэрлэж эхэлсэн юм. Тус үйлдвэр анхны хамтын ажиллагаагаа Өмнөд Солонгосын KIA Motors-оос эхлүүлж байв. Өнөөдрийн байдлаар тус үйлдвэр BMW, KIA, Hyundai маркийн машинуудыг үйлдвэрлэж байгаа бөгөөд жилд дунджаар 1.6 сая авто машин үйлдвэрлэдэг ажээ. 

ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж