Дэлхий даяар төрөлт буурч байна, Орост ч мөн ялгаагүй хэмээн М.В.Ломоносовын нэрэмжит Москвагийн Их сургуулийн Нийгмийн сургуулийн Гэр бүл, хүн ам зүйн тэнхимийн тэргүүн профессор Анатолий Антонов хэллээ.
“Дэлхийн олон оронд төрөлт буурч байгааг статистик харуулж байна. Ялангуяа Европ, АНУ, Ази, Африкийн улсуудад энэ үзэгдэл ажиглагдаж байгаа ажээ. Мөн хүн ам ихтэй БНХАУ-д ч гэсэн төрөл буурч байгааг судлаачид хэлж байна. Хэрвээ энэ байдал цаашид үргэлжлэх юм бол хүний хөгжлийн асуудал дэлхий нийтэд тулгамдсан асуудал болох болно гэж Анатолий Антонов сэтгүүлчдэд ярьжээ.
Иймээс нэг гэр бүл нэг хүүхэдтэй байх хандлагаа өөрчилж, дор хаяж гурван хүүхэдтэй болох ёстой гэж тэрбээр үзжээ.
ЭХ СУРВАЛЖ: РИА НОВОСТИ