Харумафүжигийн хэргийн цаана юу нуугдаж байна вэ? | News.MN

Харумафүжигийн хэргийн цаана юу нуугдаж байна вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

Харумафүжигийн хэргийн цаана юу нуугдаж байна вэ?

Харумафүжигийн хэргийн цаана юу нуугдаж байна вэ?

Сүмогийн түүхэнд ээлжит нэгэн дуулиан дэгдсэн нь Монголоос төрсөн аварга Харумафүжи нутаг нэгт бөхөд гар хүрсэн явдал байв. 

Хэргийн талаар, тэр өдөр болсон явдлын тухай нарийн ширийн зүйлс тодорхойгүй байгаа. Ямартай ч ёкозуна Харумафүжи Д.Бямбадорж уучлал гуйсан юм.

Ёкозунагийн нэр холбогдсон хэргийн цаана ээдрээтэй асуудал олон бий. Ояката Таканохана, ояката Исэгахама нарын таагүй харилцаа, эрх мэдлийн төлөөх тэмцлийн золиос нь ёкозуна Харумафүжи байж болзошгүй гэх мэдээлэл Японы хэвлэлээр гарч байна. Монгол бөхчүүд хоорондоо үл ойлголцож, нударга зөрүүлэх хэмжээнд хүрсэн нь ояката Таканоханагийн хувьд “аманд ирсэн шар тос” болсон бололтой.

Энэ талаар сүмогийн хүрээнийхэн, өөр бусад дэвжээний ояката нар ч ярьжээ.


БОЛСОН ЯВДАЛ

Башёгийн өмнөхөн монгол бөхчүүд наргих үеэр ах захаа хүндэлсэнгүй гэх шалтгаанаар ёкозуна Харумафүжи залуу бөх Таканоива А.Баасандоржид жавтий хүртээсэн тухай, түүнчлэн шар айрагны шилээр толгой тус газарт нь цохиж, нударганы амт мэдрүүлсэн, улмаар Таканоива тархиндаа доргилт авч, гавлын яс цуурсан гэх оноштойгоор эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн тухай Японы хэвлэлүүд шуугиж байна.

Гэхдээ тэр өдрөөс хойш Таканоива бэлтгэлээ ердийнөөр үргэлжлүүлж, биеийн байдал нь хэвийн байсан, мөн дэвжээндээ зочин хүлээн авч, кюүшюү башёд 10 даваа авах зорилготой байгаагаа хэлж байсан гэх мэдээлэл ч гарсан. Хэрэг болсон өдрийн маргааш авахуулсан гэрэл зураг нь ч сонины нүүрэнд хэвлэгдсэн байсан.

Аравдугаар сарын 26-нд болсон энэ явдлын дараа арваннэгдүгээр сарын 2-нд Такава хотын захирагч Таканохана дэвжээд зочилжээ. Энэ үед Таканоива А.Баасандорж оякатагийн хамт хотын захирагчийг угтан авсан байна. Хожим сурвалжлагч Такава хотын захиргаанд очиж, тэр өдөр Таканоивагийн биеийн байдал ямар байсан талаар лавлаад, “Онц ноцтой зүйл мэдэгдээгүй. Таныг яагаад ингэж асууж байгаад тань гайхаж байна. Зүгээр байсан” гэх хариу сонссон тухайгаа нийтэлжээ. 

Таканоива болсон явдлын дараахан эмнэлэгт очиж, оёдол тавиулсан аж. Тухайн үед Таканоива өөрөө бүдэрч унаад гэмтсэн гэж багшдаа хэлсэн, тэр үед Таканохана төдийлөн ойшоолгүй бэлтгэлд нь гаргасан гэх мэдээлэл ч бас бий.

Нэлээд хожуу башё эхлэхийн өмнө Кюүшюүд очоод, хэд хоногийн дараа /2017.11.05-09/ тэндхийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлжээ. 

Хэргийн талаар Таканоива А.Баасандоржийн харьяалагддаг дэвжээний ояката Таканохана анх хэрэг гарсан Тоттори хотын цагдаад гомдол гаргасан юм. “Миний хайртай шавь, хэдий нас залуу цус шингэн ч өндөр амжилтад хүрсэн хайртай шавь минь учир түүнийг гэмтээж, хохироосон хүмүүст хариуцлага хүлээлгэхийг хүссэн” гэж Таканохана шалтгаанаа тайлбарласан байсан.

Таканоива яг башёгийн өмнөх өдөр эрүүл мэндийн шалтгаанаар барилдах боломжгүй гэх хүсэлтээ Сүмогийн холбоонд гаргажээ. Тэр үед болсон явдлын талаар, хүнд бэртсэн талаар хэн ч, юу ч мэдэгдээгүй байна. Ерөнхийдөө биеийн байдал хэвийн бус гэх шалтгаанаар башёг өнжих болсноо дурдсан байжээ. 

Харин кюүшюү башё эхэлсний дараах өдрөөс /2017.11.13/ Харумафүжи нутаг нэгт сүмочдоо гар хүрч, шар айрагны шилээр толгой тус газарт нь цохисон гэх хэрэг мандсан юм. 

Сүмогийн холбоо Харумафүжи Д.Бямбадоржийг ояката Исэгахамагийн хамт дуудан байцааж, Исэгахама шавиа дагуулаад Таканохана дэвжээнд уучлал гуйхаар очсон ч ояката Таканохана, түүний шавь Таканоива нарын хэнтэй нь ч уулзаж чадаагүй юм. Ояката Таканохана “Би түүнийг яасан ч өршөөхгүй. Энэ хүнтэй дахин уулзахыг хүсэхгүй байна” гэж ярьж байсан тухай ойрын хүрээнийхэн нь хэлжээ. 

“Ар араасаа хөвөрсөн эдгээр үйл явдлын найруулагч нь ояката Таканоханаг гэж харж байна. Аравдугаар сарын сүүлээр гарсан хэргийг түр азнан нууж байгаад башё эхэлмэгц зориудаар дэвэргэн, олон нийтэд түгээсэн. Эрх мэдлийн төлөө ояката Исэгахамагийн нэр хүндийг унагах зорилготой байсан. Таканохана ийм үйлдэл хийснээрээ өөрөө өөрийгөө “шаварт хутгаж” байна” гэж нэгэн ояката ярьсныг Nikkan Gendai мэдээлсэн байв.

ТАКАНОХАНА ЯАГААД ИЙМ ҮЙЛДЭЛ ХИЙВ?
 

“Болсон бүх хэрэг явдал ирэх оны нэгдүгээр сард болох Японы сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн сонгууль, залгуулаад ерөнхийлөгчийн сонгуульд чиглэсэн Таканоханагийн тавилттай жүжиг юм биш үү” гэж өөр нэгэн ояката бодлоо илэрхийлжээ.

Таканохана, Исэгахама нар хоёул Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн гишүүн. 2016 оны эхэнд болсон сонгуулиар хамтран ажиллахаа илэрхийлж, санаа нэгдэн, гар барьж сонгуулийн ард гарсан. Гэвч бодит байдал дээр тэдний харилцаа тэс өөр байжээ.

Ояката Исэгахама, ояката Таканохана нар

“Тэд сонгуульд ялахын тулд гар барилцсан төдий. Насны хувьд ч хол зөрүүтэй, үзэл бодол, үг яриа ч нийлэхгүй хүмүүс. Сонгуулийн дараа шууд л харилцаа нь эвдэрч, өөд өөдөөсөө харахаас ч цэрвэдэг болсон. Таканоханагийн талаас ирэх жилийн сонгуульд шинэ хүн дэвшүүлж, Исэгахамаг Захирлуудын зөвлөлөөс шахаж гаргах санаатай байгаа гэдэг. Хэрэв тийм бол энэ удаагийн хэрэг Таканоханагийн хувьд маш том бэлэг болсон гэж болно” гэж тэр ярьсан байна.

Өөр нэгэн оякатагийн хэлснээр Таканоханаг дэмжигчид холбооны удирдлагыг гартаа авах санаатай байгаа гэнэ. “Таканоханагийн хувьд бол санасандаа бараг хүрчихлээ гэхээс өөр аргагүй. Гэхдээ бүгд санаснаар болох уу гэвэл бас эргэлзээтэй. Хэрэг явдал ингэтэл газар авсан юм чинь Исэгахама ояката хариуцлагаас мултрах аргагүй”.

Мөн тэрбээр “Тэглээ гээд Таканохана ганцаараа хожиж байна уу гэвэл үгүй. Сүмогийн хүрээнд ямар нэг хэрэг гарсан тохиолдолд холбоонд түрүүлж мэдэгдэх нь зүй ёсны хэрэг. Гэвч ояката Таканохана хэрэг явдлын талаар өөрийн спортын тойм, анализ бичиж хэвлүүлдэг сониноор дамжуулан анхлан олон нийтэд дэлгэсэн. Ойрын хүрээнийхэндээ огт мэдэлгүй байсаар гэнэтхэн цагдаад гомдол гаргасан. Үйл явдлын дараалал байх ёстой зүй тогтлоос эсрэг байгаад бусад ояката нар шүүмжлэлтэй хандаж байгаа. Эхлээд Сүмогийн холбоонд мэдэгдэж, дараа нь олон нийтэд зарлаад, улмаар цагдаагийн байгууллагад мэдэгдэх ёстой байсан” гэжээ.

Тиймээс Сүмогийн холбооны Захирлуудын зөвлөлийн дарга гэдэг утгаараа Таканохана ч мөн хариуцлага хүлээх байх гэж ояката ярьж байна. 

ХАРУМАФҮЖИ ЗОДОГ ТАЙЛАХ УУ?
 

Нарийн дэг жаягтай сүмогийн хүрээнд энэ мэт дуулиан дэгдсэн нь анхных биш. Урьд өмнө ч залуу бөх дэвжээний багшдаа зодуулаад амиа алдсан, өрөөсөн нүд нь хараагүй болсон, сүмочдын үсийг засч янзалдаг үсчин хүү зодуулж, бэртэл авсан, сүмочид мөрийтэй тоглосон, якүза нартай холбогдсон, даваа наймаалцсан гээд цөөнгүй хэдийг тоочиж болно. 

Гэхдээ сүмогийн хамгийн өндөр, дээд цолд хүрсэн ёкозуна харгис балмад, зүй бус авир гаргасан нь түүнийг зодог тайлах хэмжээнд хүргэж болзошгүй гэдгийг Японы хэвлэлүүд төдийгүй сүмогийн хүрээний хүмүүс ч ил, далд байдлаар илэрхийлсээр байна. Өмнө нь, 2010 онд мэргэжлийн сүмогийн 68 дахь их аварга Асашёорюү Д.Дагвадорж Токиогийн нэгэн баарны үүдэнд танхайрч, хүн зодсон хэрэгт нэр холбогдож, энэ шалтгааны улмаас зодог тайлахад хүрсэн гэх хэргийг ч Японы хэвлэлүүд дахин сөхөж эхэлжээ. 

“Ёкозуна цолтон харгис балмад үйлдэл гаргах нь сүмогийн нэр хүндийг сэвтээсэн ноцтой хэрэг юм” гэж Ёкозунагийн зөвлөлийн тэргүүн Масато Китамура хэлснийг “Маиничи” сонин мэдээлжээ. Тэрбээр мөн “Сүмогийн холбоо хатуу шийтгэл оноох нь гарцаагүй” гэж хэлсэн байна. 

Өөр нэгэн экс-ёкозуна Харумафүжигийн тухай “Үнэхээр галзуу хэрэг. Архинаас үүдсэн гэж байгаа. Хэрээс хэтэрсэн хэрэг” хэмээснийг “Маиничи” мөн уламжилжээ.

Ёкозунагийн зөвлөлийн дүрэмд ёкозуна цол хүртээх тухайд “озэки цолтон хоёр башё дараалан түрүүлэх, эсвэл түүнтэй ижил хэмжээний амжилт гаргасан байх ёстой” гэж заасан байдаг. Түүнчлэн бичигдсэн энэ дүрмээс гадна ёкозуна цолтой хүний биеэ авч явах байдал, зан араншин гээд олон шалгуур бий. Сүмогийн дэвжээнээс гадуур зүй бус авир гаргасан гэх “шалтаг”, шалтгаанаар Ёкозунагийн зөвлөл Харумафүжигийн цолыг хураахаар гар өргөж ч мэднэ.

Эцэст нь, ёкозуна Харумафүжи их, бага ямар нэгэн хариуцлага хүлээх нь зүйн хэрэг. Гэхдээ үүний цаана огт өөр зорилго, тэс хөндлөн тэмцэл байгаа бололтой. 

С.ЦЭЛМЭГ

72 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Ah 2017-11-17 67.81.182.161

Shivshig, tsoliig huraaj,shorond hii.zaluuchuud busdiig hundelj baihgui bol haravuu

Avatar

Зочин 2017-11-17 24.1.153.241

oodgui Japuud nairuulsan jujigtee Mongolchuudiig hutgaj baina

Avatar

Зочин 2017-11-17 202.179.11.10

өмхий арал дээр олон жил боллоо одооо гэртээ ирж салхи амс хотыхоо утааг үнэрлэ зүгээр нэг зугаа гаргаж хүн зодох хүн биш гэдгийг чинь монголчууд мэднэ толгойгоо өргө бардам бай чи бол монгол хүн бууж өгч байгаа япон биш

Avatar

Бодол 2017-11-17 124.158.109.140

Бид энд юугаа мэдэх юм бэ? Тэгэхээр санаанд орсоноо бичих хэрэггүй. Ийм юмны цаана "их том наймаа" явж байгаа гэсэн үг. Замын тээгээ арилгах их зорилго байж мэднэ. Монгол эхнэртэй, сайн сумочийг дарах арга байж ч мэднэ… Алсуур бодолтой улс, алсуур юм хийж байгаа л дээ.

Avatar

иргэн 2017-11-17 150.129.142.64

Наад арзгар нүүртдээ хатуу арга хэмжээ авахгүй бол удахгүй монголд ирээд өөрийгөө хүндэлсэнгүй гээд хэн тааралдсаныг юу тааралдсанаар нүдэх юм байна л даа ккк

Avatar

zochin 2017-11-17 202.9.41.103

manai undesnii boh tegsen chin yadagchgui buhchuudn hun zodool devjeen deeree zodoldool bdag naatsan unen myaa

Avatar

unshigch 2017-11-17 76.26.150.152

oivorgon mongol zan.

Avatar

irgen 2017-11-17 66.181.188.111

huniig ingej gemteej bolhgui baliar zerleg deerelhuu n**** veee mongotei bolood erdeed bgan bh daa amaa guai hair daahgui batsaan

Avatar

өөдгүй гар 2017-11-17 202.179.24.52

Будаа нь ихэдсэн байна.

Avatar

зочин 2017-11-17 202.55.191.99

Энэ монгол цусанд байдаг муу зангуудын нэг.

Avatar

багшийг нь өрөвдөж байна. 2017-11-17 202.9.40.59

хар л даа. хичнээн зүтгэж өдий хүргэлээ. ачийг нь хариулж байгаа царай нь энэ. японд япончууд нэр хугарах шиг там гэж үгүй. манай монголчууд шиг ой санамж муу хүмүүс биш шүү. нэг мяарсан бол будаа. дээшээ дахиж гарах байтугай гишгэх газаргүй болдог. багш нь уг нь холбоондоо нэр хүндтэй л хүн байж дээ. ингээд тжээсэн бяруу тэрэг эвдэнэ гэгчээр бямбадоржоос болж нэр нүүргүй болов оо.

Avatar

нимой 2017-11-17 150.129.143.72

Авч ирээд УИХ гишүүн болговол таарна

Avatar

Эрдэнэбат 2017-11-17 124.158.107.9

Ийм юман дээр битгий гоншигноод бай хэ хэ хэ

Avatar

зочин 2017-11-17

хүний газар нэрээ улс орноо бодож яв бид бас ааг омогтой учраас ямар газар ямар үед гаргахаа хамгийн эхэлж бодох хэрэгтэй ямар сайн байх вэ дээ амжилттай сайн сайхан явсан нэгийгээ бид өөрсдөө л татаж чангааж байхийн монгол ухаанд ах нь дүүгээ сургаж дүү нь ахаа хүндэлдэг сайхан ёсыг бид хэзээ ч үгүй хийж болохгүй

Avatar

Би 2017-11-17

Овоо босгоогүй бол шаазгай юунд суух. Хүн хэрээ тэмээ гэдгэрээ мэдэхгүй. Нэр хугарахаар яс хугар. Усынь уувал ёсыг нь дага. Олон хүн сайнтай муутай ойн мод урттай богинотой. Хийвэл бүү ай айвал бүү хий. Товчдоо, дассан газрын даавуу зөөлөн, сиймхий ч гэсэн гэр минь сэгсгэр ч гэсэн ээж минь

Avatar

ӨДӨӨСӨН НЬ ХАКУХО 2017-11-17 202.179.25.142

ТА НАР АХ НАРТАА ТОМРООД БАЙГАА ШҮҮ ГЭЖ ХАКУХО ЭХЭЛЭЖ ХЭЛЖ ӨДӨӨСӨН Л БАЙНА БИЛЭЭ ШҮҮ ДЭЭ.ТЭГЭЭД МОНГОЛЧУУДАД ПИВОНЫ ШИЛЭЭР ЦОХИОГҮЙ ГЭЖ ХУДЛАА ШААСАН.АРХИ ПИВОНЫ ШИЛ ЯЛГАА ЮУ БАЙНА.

Avatar

Зочин 2017-11-17 66.181.186.184

UURSDUU ZUGEER BAYSAN BOL KHEN OROLDOKH WE DEE , MONGOL ZANGAARAA b** SETGETSGEE , UURSDUU ALDAA GARGACHIKHAAD GADUURKHLAA , ARD NI BODLOGO BAYNA CHI GEKH SHIG b** TENEGTETSGEE < UKHER MONGOLOO YUM BOLGON DEER GARGAKH YUM

Avatar

Зочин 2017-11-17 182.160.0.166

Их аварга юм бол нударгаараа үзчих нь яасым? Өнчин өрөөсөн нэгнийгээ дээрэлхэж тэнэгтчихээд байхад нь тэрнээс боллоо, тэр өөдгүй, хавханд оруулчихлаа гэх шиг. Ёстой өөдгүй МОНГОЛ ЗАН мөн. Монгол ялжээ. Энд ирээд дарга бол доо.

Avatar

Монголын иргэн 2017-11-17 182.160.0.166

Одоо Баасандоржийгоо давхар унагаж яах гээд байгаа юм. Баасандорж хэлэхгүй ойчоод гэж гүрийгээд, цаадуул нь бусдаас сонссон гэсэн. Японы хэмжүүрээр пивоны шилээр тархи хага цохидог тийм тэнэг их аварга гэж байж болохгүй шүү дээ. Харумифужи ямар сайхан япончуудын хайрыг татсан бөх байлаа.

Avatar

Монгол Иргэн 2017-11-17 59.153.113.38

Баасандорж Япончуудын "ГАР ХӨЛ, ДУУЛГАВАРТАЙ ЗАРЦ БОЛЖ" нутаг нэгтнээ "ДАВГАА АВАРГА ШИГ"-ээ хөөлгөж байгаа юм. Япончууд тэгж байгаад [Хориотой Үг] юмаа. "АМАА минь АМЬ биш,ЗАЯА биш"Монголдоо ир…

Avatar

Зочин 2017-11-17 182.160.6.96

зөв юм хийгээгүй гэхдээ л харумафужи-ийн халуун дэмжигч хэвээр.

Avatar

иргэн 2017-11-17 66.181.178.187

Японы хэвлэлүүд манайхтай адил хүнийг үндэслэлгүй гүтгэдэггүй. Бусдын гавлын ясыг цууртал зодно гэдэг арай дэндэнэ ээ. Иймд наад арзгар нүүрийгээ хуулийн дагуу хатуу шийтгээд сумогоос шууд хөөх хэрэгтэй

Avatar

Иргэн 2017-11-17 27.123.214.86

Хамаг зүйлийг нууж байгаа хүн нь Баасандорж юм биш үү. Таканаханаагийн зөвлөмжөөр ажиллаждээ, хүний чанар муутайл залуу байна.

Avatar

ххх 2017-11-17 202.55.191.205

Чи юу мэдэж байгаан. Япон гэдэг улсыг газрын зураг дээр заагаад сурчих….

Avatar

зочин 2017-11-17 202.9.41.225

Эр хvн эр хvндээ хайртай гэдэг биз дээ! Хvний газар бие биенээ гэж яваач!! Бусдын хоол болж, ерлvvгээ ешиглvvлж явах хэрэггvй! Хоорондоо учраа ол! Бямбадорждоо биш Монгол улсын нэр, монгол хvний жудаг гэж байдгийг vзvvл БААСАНДОРЖ ОО!!

Avatar

Хөдөөний мангаруудад 2017-11-17 202.229.167.80

биеэ авч явж чадахгүй эргүүнүүдийг яалтай билээдээ. Нарийндаа бол Монголдоо хэн ч байж чадахгүй, сургуульд ч орж чадахгүй гарууд японд очиж хар бяраараа хэн нэгнийг олсоор татсан тойрогноос түлхэж гаргадаг ажил л хийж байгаашд.хэхэ. Ямар ч боловсролгүй, зүгээр л хөдөөний [Хориотой Үг] ш дээ

Avatar

A 2017-11-17 202.32.7.195

mangar yumnuud yugaa ch medehgui baij bas yakuza gechij haha asa ama 2 tsever oorsdiin balmad aviraasaa l bolloo !!!

Avatar

яасан хүүхэд шиг юм бэ 2017-11-17 202.179.24.35

яасан цагтай, завтай хүүхэд шиг хүмүүс вэ, цохисон ьн уучлаарай гээл нөгөөх нь зүгээрээ гомдоогүйээ гээл болоошт. Хайран сайхан жаргах бусадыг жаргаах нас, цаг зав боломжоо энэ хүмүүс алдсаар байхиймаа

Avatar

Bold 2017-11-17

Etsiin etsest arhinaas l bolj baigaan arhi tabitargui bol arhi amsaltgui uhsenee hiij neg dor tsuglaj arhi gudardag bainaa

Avatar

Зочин 2017-11-17 150.129.143.219

Цаад зорилго нь ямар ч байлаа гэсэн Бямбадорж өөрийн санаачилгаар зодог тайлах нь нэр хүндэд хэрэгтэй!!! Эс тэгвээс цаадуул цолыг нь хурааж авбал бүр шившгийн юм болно шдээ!!! Нэгэнт л томчууд нь тэхээр шийдсэн бол хурааж л таарна шдээ!!!

Avatar

Зочин 2017-11-17 202.170.94.90

Хэрэг хийчээд дараа нь ухаан орж тэрнээс боллоо, энэнээс боллоо, ийм хавханд орлоо гэдэг нь МОНГОЛ ЗАН.

Avatar

A 2017-11-17 202.32.7.195

Сэтгэгдэл…Yaf unen hun ruu hamag buruugaa chihne

Avatar

СУДЛААЧ 2017-11-17

МОНГОЛЧУУД БИД ЯКУДЗА НАРЫН ТУХАЙ ОЙЛГОЛТ ТУН МАРУУХАН . БЯМБАДОРЖ , БААСАНДОРЖДОО ГОЛ АСУУДАЛ БУС ЯПОНЫ ЯКУДЗА НАРЫН БҮЛЭГЛЭЛҮҮД УРАЛЦАЖ БАЙНА !!! ӨГӨӨШ НЬ БААСАНДОРЖ ҮМХСЭН НЬ БЯМБАДОРЖ !

Avatar

Lol 2017-11-17 150.129.140.242

Baasandorjiin tolgoi zagasnii ogoosh shig haragdaad baisan yumdaguudaa. Tolgoigoo urd hoiguur ni ogoosh shug hayad guigeed baisan yumdaguudaa.

Avatar

Zochin 2017-11-17 66.185.67.89

Setguulch ta ehend yrigdsan 2 ypon humuus ymr humuus bolhiig engiin bidend tailbarlaj ogno uu? yu yugui ternii amand shar tos orloo geheer hen yu oilgoh blee? Bid ypon humuus tanih blu? Bayrllaa. Bainga yum unshij surch bgarai!

Avatar

hured ir 2017-11-17 27.123.212.130

Ireed l shuud gishuun shdee hu sanaa zovoltgui chi chadnaa manai ih hural chine ih baylag shdee huchindegch hulgaich ntr geel baylagaa baylag

Avatar

Зочин 2017-11-17 122.201.31.72

Ошины үйл явдлыг номноос уншиж байгаа юм шиг боллоо, Таканохана, таканоива харами юу юу гэнэ вэ. Бямбадорж, баасандорж гэсэн 2 монгол нэр бас гарч байна. Сонирхдоггүй хүнд бол сонирхолгүй мэдээ байна.

Avatar

Зочин 2017-11-17 103.9.90.130

ӨӨРӨӨ Л МОНГОЛ НАСААР ДҮҮ ЗАЛУУГ ЗОДСОН БАЙНА Ш ДЭЭ, АРАЙ Ч ДЭЭ, ХЭНТЭЙ Ч БУРУУГ ХУВААЛЦАХ ЁСГҮЙ ШҮҮ,ТАРХИ НЬ ГЭМТСЭН БОЛ ХЭЦҮҮ Ш ДЭЭ, ХҮНИЙ ЭРҮҮЛ МЭНД Л ЧУХАЛ Ш ДЭЭ,МОНГОЛЧУУДАА.

Avatar

keke 2017-11-17 202.21.106.114

Манайхан Японоос хөөгдөөд л энд ирээд УИХ-ын гишүүн болоод л Монгол гэж ер нь яачихсан орон бэ?

Avatar

Зочин 2017-11-17 202.9.40.190

Алдах юм юу байх билээ? Монголдоо ирээд УИХ-ын гишүүн, аз нь шовойвол ерөнхийлөгч болчих шаанс байна. Сохорсон биш завшив гэгч болжээ. Манайхан "Үндэсний баатар" залран ирсэн мэт хүлээн авна. Тэр бол ёстой эргэлзээгүй хэрэг.

Avatar

keke 2017-11-17 202.21.106.114

За яршиг л байна Нутагдаа хүрээд ир! УИХ-ын хэдэн гишүүдийн толгойг архи ууж наргиаж байгаад цуу цохиод өгөөч гуйжийн….

Avatar

A 2017-11-17 202.32.7.195

Сэтгэгдэл.Elbegiig hamgiin turuund nuhchaarai ..

Avatar

Өөрөө унасан хүүхэд уйлдаггүй 2017-11-17 27.123.212.130

Одоо энэ Бямбадоржид Япончууд л архи уулгаад хүн зодуулчихсан юм шиг өмөөрөөд бгаа хүмүүсийг гайхаад бх юм.Энэ чинь хууль нь гууль болсон Монгол биш.Шахаж бн нтр гээд бгаа гаруудад хэлэхэд Ёкозүна хүн бүхний дээжийг хүртдэг шигээ үүрэг хариуцлагаа давхар хүлээдэг юм.Тэнд харж үзнэ нтр гэж юм бхгүй шүү

Avatar

Зочин 2017-11-17 183.177.97.14

Баасандорж гэж ямар чанаргүй залуу вэ? Нутаг нэгт Монгол аваргаа ийм байдалд оруулж байдаг?

Avatar

Зочин 2017-11-17 66.181.178.187

Энэ Баасандоржийн буруу бишээ. Арзгар нүүртийг сумогоос шууд хөөх хэрэгтэй

Avatar

Зочин 2017-11-17 163.172.67.180

Архинаас болж хайран сайхан бөх сумог орхих болждээ. Багш нь үнэн муухай царайлчихсан байна. Хүний итгэл, xариуцлага, дэг журам байдаг гэдгийг монголчууд бид ойлгомоорсондоо/

Avatar

Кимори 2017-11-17 182.160.3.173

Хүний тархийг цууртал нь архины шилээр цохьчихоод дээрээс нь зэрлэгээр балбадаг хүн эрүүл сэтгэлтэй байхгүй гэж Япончууд үздэг юм байна.

Avatar

zz 2017-11-17 49.0.144.14

muusain ypoonchuud odoo yah geed bainaa

Avatar

Зочин 2017-11-17 202.9.43.73

Энэ бөхчүүд их дөлгөөн сайн хүний дүр эсгээд архи уухаараа агсан онгироо диилдэхээ больдог юм

Avatar

БҮГДЭЭРЭЭ БУЦААД ИР СУМО ШУУД МӨХНӨ 2017-11-17 202.72.245.206

ТЭР ТАКАНАХУЙ ГЭДЭГ НӨХӨР ИХ Л МУУ САНААТАЙ ХҮН ХАРАГДДАГ Ш ДЭЭ ХӨӨРХИЙ 2 МОНГОЛЫГ ХОРТ АЖИЛГААНДАА АШИГЛАЖ ЭЭ

Avatar

Дөрвөн шийр 2017-11-17 202.131.233.178

Хогийн муу новшууд нутагаграх үзлээ зогсоо үхэж хэвтсэн хог шаар

Avatar

b 2017-11-17 66.181.168.8

uhaantaihan, tevcheerteihen байхад яадаг байнаа, хүний тавьсан өгөөш үмхээд л

Avatar

Зочин 2017-11-17 112.72.12.70

Nas gaigui biz dee undseer her barilddag ym bol doo

Avatar

Зочин 2017-11-17 66.162.254.160

за яршиг л байна эх орон чинь байна буцаахд ир нэг дэвжээ гайгүй болоод ирэнгүүт бизнесийн тулаандаа гадаад бөхчүүдээр туг тахиж ба даа

Avatar

Зочин 2017-11-17 202.179.25.87

хэдэн монголыг хэдийд ч золигт гаргаж мэдэх юм бна шдээ Ийм байтал Япон иргэншил аваад байгаад үнэндээ гутаж бна Давгаа Батбаяр 2 бол тийм хүлцэнгүй улс биш байсан нь яамай тэдний зөв л байгаа биз дээ Зарм нь бүр эх орондоо ирнэ гэхэээс айгаад байгаамү хаашаа юм Ирээд засаад бүтээгээд яваач

Avatar

ЯПОН 2017-11-17 27.123.214.2

ЯПОН ГЭЭД Л СҮЖРЭЭД БАЙДАГ ЯКУНИЙН ҮНЭН ХЭЛСЭН ШҮҮ … ҮНЭГҮЙ МАХ ЗӨВХӨН ХАВХАНД Л БАЙДАГ.. ХОЛЫН БОДОЛТОЙ АЙХТАР ХҮМҮҮС ШҮҮ ДЭЭ МАНАЙХАН ШИГ ТЭНЭГҮҮДИЙГ АМАРХАН ЗАЛГИНА АЗ БОЛЖ ОРОС ХЯТАД 2ИЙН ДЭНД БАЙНА ДАА.. № ӨДӨР ЭНЭ 2-ТОЙ ТОХИРООД ОРЖ ИРЭЭД СУУЧИХ ВИЙДЭЭ

Avatar

Самурай 2017-11-17 202.179.24.126

Тэр цаана наана нь ямарч зорилго байх нь хамаагуй. Биеэ зөв авч явж чадахгуй, амжилтандаа ташуурч, хүний газар нутаг нэгтнээ ингэж зодож араатны ааш авир гаргаж болохгуй шүү дэээ. Үүнд, ямарч тайлбар байхгуй. Хүн нэрээ, тогос өдөө гэдэг. Бие биедээ хүнлэг хандаж харилцаж болдоггүй юм уу. Дээгүүр цолтой бөх нь доодуулыгаа элдвээр дэглэж дээрэлхэж байх ёстой юм ууу….

Avatar

Зочин 2017-11-17 182.160.1.248

Ер нь бол зодоо л хагалаа л явах ёстой юм байна дөө оюун ухаан энээ тэрээ бол цаашаа шуундаа бяртай хармаандаа мөнгөтэй л байх ёстой юм байна..зодуулбал хохь чинь том хүнд зодуулбал бүүр хохь юм байна…

Avatar

Зочин 2017-11-17 66.181.161.39

Энэ мэдээж ш дээ! Ганцхан удаа архины шилээр цохисон гэдэг ч худлаа!! Ала хаас наахнуур л юм болсон байх.

Avatar

Зочин 2017-11-17 103.229.121.56

Усыг нь уувал ёсыг нь дагах хэрэгтэй. Амагийн буруу. Таканохано гарт нь шил бариулаад цохиулсан юмуу аль эсвэл…..

Avatar

Amar 2017-11-17 202.179.25.216

За яршиг.Ямар эх оронгүй хүн байгаа биш.Эх орондоо гүйгээд л ирнэ биз.Хэдэн самуурайд монгол хүн самруулна гэж юу байдаг юм бэ?

Avatar

Зочин 2017-11-17 202.9.41.14

говь алтайнхан үнэхээр хүн муутай бас ухамср нь бүр ч таруу улс.

Avatar

Зочин 2017-11-17 182.160.4.136

Чи муу хаанахын хог шаар вэ? Засагт ханыхан хэзээнээсээ ёс бус юмтай эвлэрдэггүй, бодсоноо хэлчихдэг, болохгүй бол эр хүний зангарага гаргахаас ч буцахгүй, хүнд долигоноод байдаггүй өөрийн гэсэн бодолтой хүмүүс гэдгийг монгол даяараа мэднэ. Чамд долигоноогүй Алтайн гаралтай хэн нэгэн байгаа юм байна л даа. Тэгээд л чи Говь-Алтайнхныг хүн муутай, ухамсар тааруу үлс гээд өрөөсгөл ойлгочихож л дээ янз нь Эр хүний жудаггүй, эргэцүүлж бодох чадваргүй байж янз бүрийн юм донгосох муухай шүү. Мэдэж ав.

Avatar

zochin 2017-11-17 103.9.90.98

Таканохана ah Vakanohanatai iim l hervvl hiigeed odoo honi chono bolson.iim hum alban tushaaliin tuluu amarhan yum shiinee ene bol Таканохана giin hiij zohion baiguulj bgaa ajil harin AMA saihan olj bol uuruu iim baidald hvrlee dee

Avatar

Зочин 2017-11-17 202.179.17.225

Монголчууд дандаа япон хүн хүмүүс сайн гэж хандахгүй болж магад шүү, монгол хөвгүүдийг янз бүрээр оролдоод байвал монгол хүн бас хариу барьж чадах ард түмэн шүү

Avatar

Зочин 2017-11-17 27.113.251.8

Yaj? Japan ulsiin esreg ediin zasgiin horig tavih uu? Haha

Avatar

Зочин 2017-11-17 202.131.236.170

Бөх хүн бүдүүн өвсөнд болж дээ. Одоо санаагаар унах хэрэггүй. Баасд албаар даалгавар өгсөн байх магадлалтай байна.

Avatar

Amjilt 2017-11-17 204.102.252.130

Amagiin bagsh suulchiin giants uhree tsohihoor daguulaad yavj bgaa malchin shig bh shiv. Manai Ama ch suh dalaital uher amar an. Aldaa hiideggui hun gej haana bhav de zovlogo zovohoos zorig zovohguie hu. Ene chinii helj bsan ug Amaa

Avatar

МОНГОЛ ЯЛНА 2017-11-17 202.179.27.86

МОНГОЛ ЯЛНА.[Хориотой Үг] ЯЛАГДАНА.АРЛЫН [Хориотой Үг]НУУД ЧИНГИСИЙН МОНГОЛ ХӨВГҮҮДИЙН БӨГСИЙГ ДОЛООХ ЁСТОЙ.

Avatar

Зочин 2017-11-17 103.9.90.130

yalagdsan muu hujaa chi busdiin heregt b** orolts.mongolchuud bi uhevch mongol urrd orshino gej amia tavidag tuuhei uls

Avatar

Зочин 2017-11-17 103.57.93.247

манай бөхчүүд ч гэсэн цол багатай бөхчүүдээр жилийн идэшээ даалгадаг гээ биздээ. Наадмын бэлтгэлд гарахдаа цолтонгууд нь марыг нь идээд цолгүйчүүд нь хоосон хоцордог гэж олон залуу бөхчүүд ярихыг сонссон. ийм л дээрэлхүү хүмүүс шүүдээ

Avatar

Kkkk 2017-11-17 27.123.214.89

Tenegteed bgaarai. Hoolgui hotsrohiig harsan ch yum shig. Sonsson ch gene u. Hoolgui hotsordog bol odoo uyed hen beltgel hiih yum kkkkkk

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж