Пёнчан2018: Монголчууд бүтээн байгуулалтад оролцож байна

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Пёнчан-2018 өвлийн олимп

Пёнчан2018: Монголчууд бүтээн байгуулалтад оролцож байна

Пёнчан2018: Монголчууд бүтээн байгуулалтад оролцож байна

Өмнөд Солонгосын Пёнчан хотноо өвлийн XXIII олимпийн наадам эхлэхэд 85 хоног үлдсэн бол XII паралимп 113 хоногийн дараа эхэлнэ.

Энэ удаагийн өвлийн наадам 43 мянган хүн амтай Пёнчан хотноо болно. Өвлийн наадамд зориулж 13 цогцолбор барьснаас Пёнчанд 8, Кан-нюнд 5-ыг барьжээ.

Өвлийн XXIII олимпийн наадмын бүтээн байгуулалтын ажилд монголчууд хувь нэмрээ оруулж байна. 

  БНСУ-д гэрээгээр ажиллаж байгаа иргэд Пёнчан хотын цогцолборын бүтээн байгуулалтын ажилд гар бие оролцож байгаа ажээ. Тодруулбал, иргэн А зарим цогцолборын барилгын гагнуурын ажлыг солонгосчуудын хамт хийсэн байна. Мөн Пёнчан хотын зэргэлдээх хотод амьдарч буй иргэд ч бүтээн байгуулалтын ажилд оролцсон гэдгээ бидэнд дуулгалаа. 

Өвлийн XXIII олимпийн наадмын шилдэг тамирчид, дасгалжуулагчид, албаны зочид, аялагчдаа хүлээн авахаар бэлтгэж буй өмнөд солонгосчууд хэдийн “Пёнчан 2018”-аар амьсгалж байна. Мөн наадмын арга хэмжээг сурталчилж, иргэдээ уриалсан урлагийн арга хэмжээг хотуудад ээлжлэн зохион байгуулж байгаа аж. 

Өвлийн наадмыг эх орондоо анх удаа авахын тулд ихээхэн хүч зарцуулсан солонгосчуудын хувьд тэртээ 1988 оны зуны XXIV олимпийн наадмыг амжилттай зохион байгуулсан туршлага бий. Хэдийгээр Хойд Солонгосын асуудал хурцадмал хэвээр байгаа ч тэд “Пёнчан 2018”-д ихээхэн анхаарал хандуулж байна.

Пёнчан 2018” өвлийн олимпийн наадам БНСУ-ын Пёнчан хотноо 2018 оны хоёрдугаар сарын 9-25-ны өдрүүдэд болно. Харин паралимпийн наадам гуравдугаар сарын 9-18-ны өдрүүдэд үргэлжилнэ.

Тус наадмын албан ёсны сайт: /www.pyeongchang2018.com

 

 

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж