Японы зүүн хойд эргээр ням гаригт 7,1 магнитутын хүчтэй газар хөдлөлт болж, хэд хэдэн эргийн бүсүүдэд цунамийн анхааруулга өгсөн тухай Японы ус цаг уур судлалын агентлагаас мэдээллээ.
АНУ-ын Геологийн судалгаа шинжилгээний хүрээлэнгээс газар хөдлөлтийг орон нутгийн цагаар ням гаригийн өглөө 10:57 цагт Японы Сендай мужаас зүүн тийш 228,8 км зайд болсон гэж мэдэгджээ. Цунамийн анхааруулгыг Ивате, Мияаги, Фүкүшима зэрэг мужуудад өгсөн бөгөөд эдгээр мужууд нь өнгөрсөн гуравдугаар сарын 11-нд болсон газар хөдлөлт, цунамид хамгийн ихээр өртсөн нутгууд юм.
Б.Энх