Владимир Путин юу зооглодог вэ?

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Владимир Путин юу зооглодог вэ?

Владимир Путин юу зооглодог вэ?

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өглөө, үд, оройн хоолондоо юу иддэг талаар Russia Beyond the Headlines сонирхолтой мэдээлэл бэлтгэжээ.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ӨГЛӨӨНИЙ ЦАЙ

ОХУ-ын төрийн тэргүүн өглөөний цайндаа каш, зөгийн балтай творог (орос маягийн гэрийн бяслаг), бас түүхий өндөг уудаг гэнэ. Энэ мэдээллийг 2012 онд ерөнхийлөгчтэй хамт өглөөний цай уусан НТВ телевизийн сэтгүүлч мэдээлсэн байна. Мөн ерөнхийлөгч өглөөний цайндаа хүрэн манжингийн, эсвэл тонхууны шүүс уудаг аж.

Ерөнхийлөгч өөрөө цагаан, гурвалжин будааны каш идэх дуртай, харин овьёосыг таашаадаггүй гэдгээ хэлж байсан юм.

“Хоол идэх цаг зав бага байдаг. Голдуу ногоо иднэ. Улаан лооль, өргөст хэмх, салад. Өглөөдөө каш, бяслаг. Мах, загас гэсэн сонголт байвал би загасыг нь сонгоно. Бас хурганы маханд дуртай. Чихэр жимсэнд төдийлөн дуртай биш ч мөхөөлдөснөөс татгалздаггүй” гэж тэр сэтгүүлчийн асуултад хариулж байжээ.

ӨДРИЙН ХООЛ

Их гүрний төрийн тэргүүний хувьд Владимир Путин олон оронд айлчилдаг, зочилдог. “Гэртээ” байхдаа ч яах вэ, харин гадаад улс оронд юу иддэг нь бас сонирхолтой.

“Хаа нэг тийшээ явахаараа би тухайн үндэстний уламжлал болсон хоолыг нь идэхийг зорьдог. Ногоон цайг бол дурлаж уудаг. Би ихэнхдээ оройн хоол иддэггүй. Цаг гардаггүй юм. Үдээс хойхно боломжтой бол тараг ууж, жимс иддэг. Харин жимс, тараг байхгүй бол юм идээгүй нь дээр байдаг” гэж Путин хэдэн жилийн өмнө хэлж байжээ.

Дээхэн үед Санкт-Петербургийн “Подворье” нэртэй ресторан “Владимир Путины үдийн цай” нэртэй тусгай цэс гаргасан байв. Тэр нь ерөнхийлөгчийн хамгийн дуртай хоол байсан гэнэ. Ерөнхийлөгч тэр ресторанаар хэд хэдэн удаа үйлчлүүлэхдээ махны цуглуулга авч байжээ. Тэр нь үхрийн хэл, зайдас, бүрж шарсан мах, котлет зэргээс бүрддэг гэнэ. 

Сэтгүүлчидтэй зоог барих бүртээ Путин загас сонгодог аж. 

ПУТИН ЮУ УУДАГ ВЭ?

Кремлийн ахлах тогооч Анатолий Галкин 2010 онд өгсөн ярилцлагадаа ерөнхийлөгч дарс болон шар айрагт дуртай хэмээж байв. Тэр үед тогооч эр Кремлийн зочдыг дайлдаг тусгай коктейлийн жорыг дэлгэж байжээ. 

Ерөнхийлөгч Испанийн улаан дарсанд дуртай гэх мэдээлэл байдаг. Бас тэр хааяа хоолны дараа “зуу татдаг” гэнэ.

С.ЦЭЛМЭГ
 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж