
Куала Лампурт гарсан эсэргүүцлийн жагсаалыг цагдаа нар хүчээр тараасан нь Малайзын ардчилал тогтвортой гэдэгт эргэлзэхэд хүргэлээ гэж ажиглагчид бичиж байна. Малайзын цагдаа нар жагсаал цуглаанд оролцсон хэнийг ч баривчлах болно гэж мэдэгдээд байгаа юм. Сонгуулийг чөлөөтэй, шударга явуулахыг шаардсан эсэргүүцлийн жагсаал тус улсын ардчилал аюулд орсныг харуулсан шалгуур боллоо гэж ажиглагчид үзэж байна.
Ерөнхий сайд Нажиб Разак жагсагчдын саналыг хүлээн авахаас татгалзаж, сонгуулийн систем луйврын нэг арга болсон гэдгийг үгүйсгэж байгаа ажээ. Тэрбээр сөрөг хүчнийг төрийн эрх ашгийн төлөө нийгэмд эмх замбараагүй байдал үүсгэлээ гэж буруутгаж байна. Эсэргүүцлийн жагсаал зохион байгуулагчид 50,000 гаруй хүн жагсаалд оролцсон гэж мэдэгдсэн ч олон улсын ажиглагчдын таамагласнаар 10,000 гаруй хүн гудамжинд гарч жагссан байна. Малайзад эсэргүүцлийн жагсаал хөдөлгөөн гарах нь маш ховор бөгөөд 2007 онд Засгийн газрыг эсэргүүцсэн жагсаалыг мөн цагдаа нар хүчээр тарааж байсан юм.