2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 25 хувьцаат компанийн 226,230 ширхэг хувьцаа арилжигдсанаас 9 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 12 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 4 хувьцаат компанийн хувьцааны ханш тогтвортой байлаа. Үүнээс ‘АйТүүлс’ ХК /ITSL/ болон ‘Эрчим Баян Өлгий’ ХК-ийн /BOE/ хувьцааны ханш хамгийн өндөр буюу 15.00 хувь тус тус өссөн бол ‘Ноёт Хайрхан” ХК-ийн /NIE/ ханш хамгийн өндөр буюу 12.00 хувиар уналаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 7 ширхэг үнэт цаас 0.7 сая төгрөгөөр арилжаалагдлаа.
Энэ өдөр ‘MSE ALL’ индекс 1,170.42 нэгж болж 0.11 хувиар өссөн бол зах зээлийн үнэлгээ 2,307,528,011,335 боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг энд дарж үзнэ үү.
Эх сурвалж: МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ