Ослын газарт ёс зүйгүй аашилснаас халагдав

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Ослын газарт ёс зүйгүй аашилснаас халагдав

Ослын газарт ёс зүйгүй аашилснаас халагдав

Хятадын радиогийн нэгэн сурвалжлагч 18 хүн амиа алдаж, 21 хүн гэмтэж бэртсэн зам тээврийн осол гарсан газарт зураг авхуулж, Вейбо цахим хуудсанд тавьснаас болж ажлаасаа халагджээ.

Лин овогт халагдах үедээ Аньхуй мужийн Фуян радиод ажилладаг байжээ. Эрдэнэт хүний амь нас эрсэдсэн аймшигтай ослын газарт сурвалжлагч  үнэмлэхээ харуулж,  хоёр хуруугаа гозойлгосон зураг авхуулсан нь цахим хэрэглэгчдийг дургүйцэл, зэвүүцлийг төрүүлсэн байна. Хоёр хуруугаа гозойлгодог нь “Ялалт” гэсэн утгатай  “Victory” гэсэн үгийн илэрхийлэл болдог билээ.  Ёс зүйгүй аашилсан сэтгүүлчийг ажлаас нь халсан тухай Хятадын Фуян радио мэдэгдэл хийхдээ  “Бид зохисгүй авирлаж, нийгэмд сөрөг сэтгэгдэл төрүүлсэн сурвалжлагчийг ажлаас нь халах шийдвэр гаргалаа. Бид цаашид ажилтнуудынхаа мэргэшил, ёс зүйг дээшлүүлэхэд анхаарах болно” гэжээ.

Лхагва гаригт өтгөн манан татаж, үзэгдэх орчин муудсанаас Бээжин хотын зам дээр 30 гаруй тээврийн хэрэгслийг хамарсан ноцтой осол гарсан ажээ. Ослын улмаас хэд хэдэн машин шатсан байна.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж