Өмнөд Солонгос улсын Пуханг хотод өчигдөр/2017.11.15/ 5,4 баллын хүчтэй газар хөдлөлт болж багагүй хохирол учирсан. Харин өнөөдөр орон даяар эхлэх ёстой байсан их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг долоо хоногоор хойшлуулжээ.
Өчигдрийн газар хөдлөлтөөр элсэлтийн шалгалт өгөх зарим их, дээд сургуулийн барилгын хана нурснаас гадна дахин газар хөдлөх магадлалтай байгаагаас ийнхүү хойшлуулсан байна.
Энэ жилийн их, дээд сургуулийн элсэлтийн ерөнхий шалгалтанд ахлах сургууль төгсөгчид болон дахин шалгалт өгөхөөр бүртгүүлсэн 590 мянга гаруй хүмүүс байгаа аж.
Өмнөд Солонгосын түүхэнд элсэлтийн ерөнхий шалгалт хойшилсон гурав дахь тохиолдол болжээ.
Ч.БОЛОР