”Бодь Даатгал” компанийн азтан тодорлоо

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

”Бодь Даатгал” компанийн азтан тодорлоо











Бодь Даатгал компанийн Азтай Даатгуулагч” Автомашин хожиж саятан боллоо

            Монгол улсын ТОП 5 даатгалын компаниас Шилдэгийн Шилдэгээр
шалгарсан Бодь Даатгал компани “Азтай даатгуулагч”  тодруулах аян зарлаж амжилттай зохион
байгууллаа. Бодь Даатгал компани Монголд анх удаа “24 цагийн шуурхай үйлчилгээ
бүхий Авто  даатгалын үнэмлэх
нэвтрүүлсэнтэй холбогдуулан энэхүү аянг зарласан билээ. Тус аянд авто тээврийн
хэрэгсэл болон жолоочийн хариуцлагын даатгал хийлгэсэн нийт даатгуулагч нар
хамрагдсан бөгөөд тохирол 7 сарын 1-ний өдөр Үндэсний Боловсрол Суваг ТВ-ээр
орон даяар шууд дамжуулагдлаа. Супер хонжвор болох
Toyota маркийн Авто машины эзнээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын иргэн Жамбалрагчаа овогтой Бадамсүрэн
тодорлоо.
Гадаадад
аялах эрхийн бичгийг
Дархан-Уул
аймгийн Дархан сумын иргэн Баатар овогтой Одбаяр хүртсэн бол Нэг
сая төгрөгийн
эзнээр Сэлэнгэ аймгийн Жавхлант сумын иргэн Ёндон овогтой
Баясгалан нар тус тус тодорлоо.

            Дашрамд дурдахад Супер хонжвор болох автомашин нь
тээврийн хэрэгслийн иж бүрэн даатгалаар хамгаалагдсан байна.

            Нийт азтан болон даатгуулагч нартаа аз жаргал сайн сайхныг
хүсэхийн зэрэгцээ Бодь Даатгал компанийг сонгон даатгуулсан нийт даатгуулагч
харилцагч нартаа баярлалаа.

            Бүх азтангуудтаа болон харилцагч нартаа Ардын хувьсгалын
90 жил, Хүннү гүрэн байгуулагдсаны 2220, Үндэсний эрх чөлөө тусгаар тогтнолын
100 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805 жилийн ойн баярын мэнд хүргэе.

 

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж