Хятад улс нэг секундэд 12 км туулах чадвартай, дуунаас хурдан онгоц турших дэлхийн хамгийн өндөр хурдтай салхин туннел байгуулах гэж байна. Дуунаас хурдан онгоц ийм хурдаар Хятадаас АНУ-д 14 минутын хугацаанд хүрэх юм.
Төслийг хэрэгжүүлж буй Хятадын эрдэмтэн Жао Вэй Хятадын засгийн газраас шаардаж буй дуунаас хурдан зэвсэг цэргийн онгоц бүтээх хөтөлбөрийн хүрээнд өндөр хурдны салхин туннел болон дуунаас хурдан онгоцыг 2020 он гэхэд бэлэн болгохоор зорьж байгаа ажээ.
“Дуунаас хурдан онгоц бүтээснээр дуунаас хурдан технологи, тэр дундаа цэрэг армийн салбарт ололт амжилт гаргаж, шийдэгдээгүй байсан олон асуудлаас гарц олно” хэмээн төслийн удирдагч, Бээжин дэх Хятадын шинжлэх ухааны академийн өндөр температурын хийн динамикийн лабораторийн дэд захирал Жао ярьсан байна. Төслийн багийнхан дуунаас хурдан онгоцыг өндөр хурдтай салхин туннелд туршсанаар нислэгийн үед гарах аюул ослыг бууруулж чадна гэж үзэж байгаа юм.
Дэлхийн хамгийн хүчтэй салхин туннел бол секундэд 10 км-ийн хурдтай машиныг туршдаг АНУ-ын Нью Йорк мужийн Буффало хотод байдаг “LENX-X” байгууламж юм.