Зарим хүн даргадаа гаргасан уураа эхнэртэй гаргадаг гэдэг. Харин зарим улстөрч тагнуулчид гаргасан уураа найздаа гаргадаг бололтой. УИХ-ын гишүүн Ж.Батзандан өнөөдрийн чуулганы хуралдаан дээр Б.Хурцад гаргасан уураа чаддагаараа О.Баасанхүүд гаргав. Нэгэнтээ үй зайгүй явсан тэрбээр өнөөдөр найзыгаа баасаар нь дуудсан нь О.Баасанхүүг гомдоожээ. Харин О.Баасанхүү Ж.Батзандангаас уучлалт гуйсан.
Ж.Батзандангийн хувьд ТЕГ-ын дарга асан Б.Хурцыг Элчин сайдаар томилохыг эсэргүүцэж, парламентын төвшинд нээлттэй сонсгол явуулахаар 21 хүний гарын үсгийг цуглуулаад байгаа. Гэвч, өчигдөр/2017.11.14/ болсон УИХ дахь Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны хуралдаанаар Б.Хурцад олигтой асуулт тавиагүйдээ уурссан уу, эсвэл сүржин мэдэгдэл нь даржин шоу болсонд бантсан уу, ямартаа ч уур цухлаа гол хүндээ биш О.Баасанхүүд гаргах нь тэр. Магадгүй О.Баасанхүүг шоглох нь илүү зөөлөн байсан байх л даа.
Б.БАТ
Холбоотой мэдээ