"Таканоиваг шар айрагны шилээр цохиогүй"

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Харумафүжи ба сүмогийн шинэ дуулиан

"Таканоиваг шар айрагны шилээр цохиогүй"

"Таканоиваг шар айрагны шилээр цохиогүй"

Мэргэжлийн сүмогийн 70 дахь ёкозуна Харумафүжи Д.Бямбадоржийн холбогдсон хэргийн талаар их аварга Хакүхо М.Даваажаргал мэдээлэл өгчээ.

Их аварга Тотторид болсон тэр явдлын үеэр хамт байсан гээд “Ийм хэрэг явдал гарсанд уучлал хүсэж байна” хэмээсэн талаар Nikkan Sport мэдээлсэн байна.

Хакүхо аваргын хэлснээр Харумафүжи Таканоива А.Баасандоржийг шар айрагны шилээр цохисон асуудал байхгүй. Гартаа шар айрагны шил барьсан байсан нь хаа нэгтээ цохигдож хагарсан гэнэ.

Их аварга Хакүхо тэдний маргааныг салгаж, бөхчүүд хоорондоо ойлголцсон учир Таканоива ёкозуна Харумафүжигээс уучлал гуйсан. Маргааш өдөр нь тэд харилцан бие биенээсээ уучлал гуйсан талаар Хакүхо аварга хэлжээ.

Энэ хэргийн талаар их аварга Асашёорюү Д.Дагвадорж ч мөн твиттертээ “Пиавны шилээр цохиогүй юм билээ” хэмээн бичсэн юм.

Түүнчлэн Рюүё Э.Санчирболд болсон явдлын талаар фейсбүүктээ дараах постыг нийтэлсэн байв.

 

 

Аравдугаар сарын 26-нд болсон энэ явдлын талаар Таканоива А.Баасандоржийн харьяалагддаг дэвжээний ояката Таканохана анх цагдаад гомдол гаргасны дагуу өдгөө цагдаагийн байгууллага хэргийг шалгаж байгаа юм.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж