Ньюс хөтөч: Ослоор хохирсон иргэдийн дуу хоолойг өргөх өдөр

Хуучирсан мэдээ: 2017.11.17-нд нийтлэгдсэн

НЬЮС ХӨТӨЧ

Ньюс хөтөч: Ослоор хохирсон иргэдийн дуу хоолойг өргөх өдөр

Ньюс хөтөч: Ослоор хохирсон иргэдийн дуу хоолойг өргөх өдөр

ХОТЫН ЦАГ АГААР

Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор 30-32 градус, бусад хэсгээр 24-26 градус, өдөртөө 15-17 градус хүйтэн байна.

Үс засуулахад тохиромжгүй

Сугар гараг. Билгийн тооллын 29, Салхины эх одтой, шар бич өдөр. Өдрийн наран 8 цаг 07 минутад мандан, 17 цаг 17 минутад жаргана. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бар, туулай жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр хууль цааз гаргах, батлах, хэрэглэх, хулгай дээрмийг номхотгох, гэмтнийг шийтгэх, мал адгуус номхруулах, сүм дуганыг сэргээх, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийх, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

ӨНӨӨДӨР БОЛОХ ҮЙЛ ЯВДАЛ

08.30

  • ‘Тамхи таны сонголт биш’ өглөөний уулзалт МУИС-ийн 24 цагийн номын сангийн Cafe book-т болно.

09.00

  • Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газрын даргын зөвлөлийн нэгдсэн хуралдаан СЕХ-ны хурлын танхимд эхэлнэ. Хуралдаанаар Монгол Улсын Засгийн газрын “Сахилга хариуцлага, дэг журмыг чангатгах тухай” албан даалгаврын дагуу орон нутаг, дүүргүүдийн улсын бүртгэлийн хэлтсийн үйл ажиллагаанд хяналт, шалгалт хийсэн талаар хэлэлцэнэ.
  • Монголын нутгийн удирдлагын холбооноос зохион байгуулж буй ‘Өөрөө удирдах ёсон’ сэдэвт сургалт МАХН-ын төв байрны зүүн талд байрлах 14 давхар барилгын 9 давхарт болно.

10.00

  • Дэлхий нийтээр жил бүр зохион байгуулдаг ‘ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР ХОХИРСОН ИРГЭДИЙН ДУУ ХООЛОЙГ ХҮРГЭХ ӨДӨР’-ийг тэмдэглэнэ. Арга хэмжээний үйл ажиллагаа болон Хэвлэлийн хурал Замын цагдаагийн албаны журмын хашаанд болно.
  • Гамшгийн эрсдэлийг бууруулах Азийн сайд нарын 2 дугаар бага хурлын бэлтгэл ажлыг хангах, хамтран зохион байгуулах ажлын хүрээнд Монгол Улсад үйл ажиллагаа явуулж буй олон улсын байгууллага, дипломат төлөөлөгчийн газруудын төлөөлөгчдийг оролцуулсан хандивлагчдын зөвлөлдөх уулзалт Төрийн ордны Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит хурлын танхимд болно.

10.30

  • СУИС-ийн Соёл, урлаг судлалын хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг СУИС-ийн төв байрны 418 тоотод болно. Энэ өдөр соёл урлагийн судалгааны тухай илтгэлүүд явагдах ба өдөрлөгийн хүрээнд соёл урлаг судлалын хүрээлэнгийн шинэ номын үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, Соёл урлаг судлалын хүрээлэнгийн анхны захирал С.Лувсанвандангийн тухай баримтат кино үзүүлнэ.

11.00

  • Цахим валют, блокчейны технологийн онцлог криптовалютын болон биткойны ирээдүйн төлөв, зохицуулалт зэрэг асуудлыг хөндөх ‘Крипто үндэстэн чуулга уулзалт’ зохион байгуулах талаар ‘Ард санхүүгийн нэгдэл’ ХК-иас мэдээлэл хийнэ.
  • МҮЭ-ийн холбооноос хүний эрхийг хамгаалагчийн эрхийг хангуулах чиглэлээр хугацаагүй кампанит ажил эхлүүлэхээр болсон талаар мэдээлэл хийнэ. МҮЭ-ийн холбооны байранд болно.

11.30

  • Эрүүл мэндийн дэд сайд асан Ж.Цолмон “Цагийн зурвас” номын нээлт МУИС-ийн Номын санд болно.

12.00

  • Их эзэн Чингис хааны мэндэлсний 855 жилийн ой, Монгол бахархлын өдрийг угтан ‘Мөнх тэнгэрийн бичиг 2017’ уран бичлэгийн үзэсгэлэн Хүүхдийн урлан бүтээх төвийн Орд танхимд нээгдэнэ. Монгол Улсын Ерөнхийлөгч нээлтийн ёслолд оролцоно.

19.00

  • НМХГ-аас Сонгинохайрхан дүүргийн Эрүүл мэндийн нэгдэлтэй хамтран ‘Хүүхэд нэг бүрийн төлөө’ эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулна. Ханын материал дахь Ерөнхий боловсролын 9 дүгээр дунд сургуулийн байранд болно.

14.00

  • ‘Гар гараасаа атгая’ гэрэл зургийн уралдааны нээлтийн арга хэмжээ Монголын хүүхдийн ордонд болно.

ӨНӨӨДРИЙН ҮЗВЭР

19.00

  • Монгол фильм групп, Монгол фильм хөгжлийн сан хөмрөг, Монгол фильм группын Лос-Анжелес салбарын бүтээл ‘Чингисийн хүүхдүүд’ уран сайхны киноны хөгжмийн концерт ‘Монгол Улсын Филармони’-ийн концертын танхимд болно. 2017 оны 10-р сарын 11-нд олон нийтийн хүртээл болсон тус кино нь Оскарын шагналд албан ёсоор нэр дэвшихээр болсон бүтээл юм. Тоглолт хоёр хэсгээс бүрдэх ба эхний хэсэгт дэлхийн болон Монголын шилдэг киноны хөгжмийг толилуулж, хоёрдугаар хэсэгт ‘Чингисийн Хүүхдүүд’ киноны хөгжмүүдийг үзэгчдийн хүртээл болгоно. Тасалбарын үнэ 30.000 төгрөг.

22.00

  • Монголын орчин цагийн хип хоп хөгжмийн чиг хандлагыг тодорхойлогч уран бүтээлчид болох реппер NMN, Энэрэл нарын оролцох BLOCK PARTY x NEW SCHOOL PRESSURE парти Corporate event hall-д болно. Ерөнхийн зохион байгуулагч: ON AD AGENCY. Тасалбар 9900 төгрөг.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж