Төрийн наадмын дэвжээнд зодоглохын хажуугаар гэргийтэйгээ хослон дуулж, түмэн олонд хайрлагдсан Соёлын гавьяат зүтгэлтэн, Улсын начин С.Эрхэмбаяр хамтын амьдралдаа цэг тавьснаар урлагийн замаасаа ч түр хөндийрсөн.
Анхны гэргий гавьяат жүжигчин, дуучин Б.Сарантуяагаас өөр бүсгүйтэй хамтран дуулж байгаагүй С.Эрхэмбаяр начин урлагт эргэн ирэхдээ залуухан, чадварлаг дуучинг хамтрагчаараа сонгосон нь уран бүтээлээ ч, хувийн амьдралаа ч шинээр эхэлж байгаагийн дохио гэлтэй. Олон жилийн өмнө зохиогоод, хав дарчихсан байсан “Зүүдлэн хүлээгээрэй” дуугаа уртын дуучин Н.Аясуутай хамтран дуулжээ.
Эхнэр, нөхөр мэт дотно харагдах тэд шинэхэн дуугаа дүрсжүүлж байгаа юм байна. Төв аймгийн “Монгол туургатан” театраар овоглож, төрийн наадмын нээлтэд дуулж явсан, уртын дуучин Н.Аясууг хоолойны цараар нь “Өнөө цагийн Норовбанзад” хэмээн урлагийн томчууд, нэг үе мөр зэрэгцэж яваа андууд нь үнэлдэг. Залуухан дуучин бүсгүй Н.Эрхэмбаяр гавьяатын “цайг нь чанахын” хажуугаар их урлагт нь эргүүлэн авчрахаар шийдсэн бололтой.
А.Сүрэн