Италийн шигшээгийн дасгалжуулагч халагдлаа

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Италийн шигшээгийн дасгалжуулагч халагдлаа

Италийн шигшээгийн дасгалжуулагч халагдлаа

Италийн хөлбөмбөгийн шигшээ багийн дасгалжуулагч Жампьеро Вентура ажлаасаа чөлөөлөгдлөө.

Дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ ирэх жил ОХУ-д болох ДАШТ-ий эрхээ авч чадаагүй. Плей-оффын шатанд Шведийн багт 1:0 харьцаатай ялагдсанаар өрсөлдөөнөөс хасагдсан билээ.

1958 оноос хойш дэлхийн аваргыг өнжиж үзээгүй Италийн багийн энэ тааруу амжилтын дараа тус улсын Хөлбөмбөгийн холбооноос шигшээ багийн дасгалжуулагчийг халах шийдвэр гаргасан байна.

Харин Вентура өөрийнхөө амжилтыг “сүүлийн 40 жилийн хамгийн агуу амжилт” хэмээжээ. Италийн хөлбөмбөгийн холбооноос дээрх шийдвэрийг албан ёсоор танилцуулахын өмнө Вентура Le Iene телевизийн хөтөлбөрт оролцохдоо “Миний удирдлага дор манай баг хоёр жилийн хугацаанд хоёрхон тоглолтод ялагдсан” гэдгийг онцолсон гэнэ.

Вентура 2016 оны зургадугаар сард Антонио Контегийн оронд шигшээ багийн дасгалжуулагчаар томилогдсон юм. Тухайн үед Италийн хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Карло Тавеччио түүнийг “хөлбөмбөгийн мастер” хэмээн цоллож байв.

Гэвч “хөлбөмбөгийн мастер”-ын удирдлага дор Италийн шигшээ ДАШТ-ий сонгон шалгаруулалтад хэсгийн шатанд тун тааруу тоглож, улмаар плей-оффын шатанд Шведтэй таарч, ялагдсан билээ.

 

С.ЦЭЛМЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж