Охидын нүдийг хужирлагч   адуучин залуу Алтангэрэл

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Охидын нүдийг хужирлагч   адуучин залуу Алтангэрэл

Охидын нүдийг хужирлагч   адуучин залуу Алтангэрэл

‘U Film’ кино компанийн уран бүтээл болох  “Single ladies 3” кино өнгөрсөн арван сарын 18-ны өдөр нээлтээ хийсэн билээ.

Тус киноны гарсан анги болгон нь үзэгчдээс өндөр үнэлгээ авч, дараагийн анги нь хэзээ хийгдэх бол гэх бяцхан хүлээлттэй үлддэг. Тэгвэл “Single ladies 3” кино үзэгчдийн хүртээл болсон цагаас одоог хүртэл яригдсаар байгаа  нэгэн  бол адуучин залуу Алтангэрэлийн дүр юм. Энэхүү дүрийг бүтээсэн залууг Г.Ананд гэдэг. Бүсгүйчүүдийн зочлох дуртай “Сайхан бүсгүйчүүд” групп дотор нэгэн бүсгүй  “Хэрвээ та нарт маань Монголынхоо олны танил сайхан залуусаас болзох боломж олдвол хэнийг сонгох вэ” гэсэн асуултад олон сонирхолтой хариултууд дунд  ‘Single Ladies 3-ийн адуучин залуу’ гэсэн хариулт маш олон ирсэн гэнэ.

Түүнийг монголжуу төрх, өөрт нь дэндүү зохисон инээмсэглэл, цагаан шүд, зангирсан булчин шөрмөс  зэрэг нь түүнийг аргагүй  л чимэх аж.

Үүнийг баталсан гэлтэй  цахим орчинд түүний зургуудыг share хийж сэтгэлээ илчлэх охид олон байгаа юм. Тэрбээр мэргэжлийн жүжигчин биш бөгөөд Санхүү, эдийн засгийн их сургуулийг төгсжээ. Энэхүү кинонд тоглосны дараа  түүний фейсбүүк, болон инстаграм хуудасны дагагчдын тоо эрс нэмэгджээ.Одоогоор түүний инстаграм дагагчид 8,163  байгаа бол фейсбүүк дагагчид 6,794 байгаа юм.

Г.Ананд /зургаан настайдаа/

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж