Баяр наадмын хөтөлбөр

Хуучирсан мэдээ: 2011.07.10-нд нийтлэгдсэн

Баяр наадмын хөтөлбөр

Монголын тулгар төрийн 2220 жил, Их Монгол улс байгуулагдсаны 805
жил, Тусгаар тогтнолын 100 жил, Ардын хувьсгалын 90 жилийн ойн Үндэсний
их баяр наадмын хөтөлбөр батлагджээ. Хөтөлбөрийг бүрэн эхээр нь
танилцуулъя.


Долдугаар сарын 10. /Ням/

  • 8.00-10.40 Хязаалан насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 10.00 Шагайн харвааны хэсгийн харваа. Шагайн асарт
  • 10.30-17.00 Үндэсний сурын харваа/Нээлт/ Сурын талбайд
  • 10.00-11.00 Төрийн далбааны өдөрт зориулсан хүндэтгэлийн ёслол Сүхбаатарын талбайд
  • 12.00-12.20 Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүлэх, жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөх ёслол Сүхбаатарын талбайд
  • 14.00-16.30 Шүдлэн насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 14.00 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805жилийн ой,
    Ардын хувьсгалын 90жилийн ойн баярын хурал, хүндэтгэлийн концерт
    Нийслэлийн Соёлын төв өргөөнд


Долдугаар сарын 11. /Даваа/

  • 8.00-10.40 Азарганы уралдаан Хүй долоон худагт
  • 10.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
  • 11.00 Төрийн есөн хөлт цагаантугийг Төв цэнгэлдэх хүрээлэнд залах ёслолын ажиллагаа.
  • 11.10 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн ой,
    Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баярын ажиллагааг Монгол Улсын
    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж нээнэ.
  • 11.20 Yндэсний их баяр наадмын нээлтийн ажиллагаа /тусгай хөтөлбөрөөр явагдана/
  • 11.30 Шагайн харвааны тэмцээний нээлтийн ажиллагаа Шагайн асарт
  • 12.10-16.30 Хүчит бөхийн барилдааны нэгийн даваа
  • 13.00-13.30 Үндэсний сурын нэгдсэн үзүүлэх харваа Сурын талбайд
  • 13.30-16.00 Хүүхдийн барилдааны нэгийн даваа
  • 14.00-16.40 Их насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 14.00 Шагайн харвааны хагас шигшээ харваа Шагайн асарт
  • 14.00-17.00 Үндэсний сурын харваа Сурын талбайд
  • 16.20-18.00 Хүүхдийн барилдааны хоёрын даваа
  • 16.40-20.20 Хүчит бөхийн барилдааны хоёрын даваа
  • 19.00-23.00 “Улаанбаатарын үдэш” цэнгүүн Д.Сүхбаатарын талбайд
  • 23.00 Баяр наадмын ёслолын буудлага

Долдугаар сарын 12. /Мягмар/

  • 7.00-10.00 Соёолон насны морьдын уралдаан Хүй долоон худагт
  • 9.00 Шагайн харвааны шигшээ харваа. Шагайн асарт
  • 9.00-14.00 Сурын харвааны шигшээ харваа Сурын талбайд
  • 9.00-11.30 Хүчит бөхийн барилдааны гурвын даваа
  • 9.30-10.30 Хүүхдийн барилдааны гурвын даваа
  • 10.50-12.10 Хүүхдийн барилдааны дөрвийн даваа
  • 11.00-13.00 Дааганы уралдаан Хүй долоон худагт
  • 11.40-13.30 Хүчит бөхийн барилдааны дөрвийн даваа
  • 14.00. Шагай харвааны харваачдад шагнал гардуулах ёслол Шагайн асарт
  • 14.10-14.30 Үндэсний сурын шилдэг харваачдын үзүүлэх харваа Төв цэнгэлдэх хүрээлэнд
  • 14.00-15.30 Хүчит бөхийн барилдааны тавын даваа
  • 15.30-16.00 Хүүхдийн барилдааны тавын даваа
  • 15.30 Түрүүлж, айрагдсан морьдын цол дуудаж, шагнал гардуулна.
  • 15.50 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хурдан морь унаач хүүхдүүдэд бэлэг гардуулна.
  • 15.50-17.00 Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа
  • 17.00-17.10 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж сур, шагайн харваанд түрүүлсэн харваачдад шагнал гардуулна
  • 16.10-16.40 Хүүхдийн барилдааны зургаагийн даваа
  • 17.20-18.10 Хүчит бөхийн барилдааны долоогийн даваа
  • 18.00-18.30 Хүүхдийн барилдааны долоогийн даваа
  • 18.10-18.20 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж
    “Начин”, “Харцага” цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх,
    энгэрийн тэмдэг гардуулна.
  • 18.20-18.50 Хүчит бөхийн барилдааны наймын даваа
  • 19.10-19.30 Хүчит бөхийн барилдааны есийн даваа
  • 19.30-19.40 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж “Заан”,
    ”Гарьд”цолны болзол хангасан бөхчүүдэд цол олгож, үнэмлэх, энгэрийн
    тэмдэг гардуулна
  • 19.50-20.20 Хүчит бөхийн барилдааны аравын даваа
  • 20.40-20.55 Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж үндэсний их
    баяр наадмын хүчит бөхийн барилдаанд түрүүлж, үзүүрлэсэн бөхчүүдэд цол
    олгож, үнэмлэх, энгэрийн тэмдэг, шагнал гардуулна.
  • 20.55-21.00 Үндэсний их баяр наадам, Их Монгол Улс байгуулсны 805 жилийн
    ой, Ардын Хувьсгалын 90 жилийн ойн баяр наадмын ажиллагааг Монгол Улсын
    Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж хаана.
  • 21.00 Үндэсний их баяр наадмын хаалтын ажиллагаа, Төрийн тугийг төв
    цэнгэлдэх хүрээлэнгээс Төрийн ордон руу залах ёслол. /тусгай
    хөтөлбөрөөр/
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж