Хойд Калифорнид буутай этгээд сургуульд халджээ

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Хойд Калифорнид буутай этгээд сургуульд халджээ

Хойд Калифорнид буутай этгээд сургуульд халджээ

АНУ-ын Хойд Калифорни мужид энэ сарын 14-нд эхнэрээ бас дөрвөн хүнийг буудаж хөнөөсөн этгээд өмнө нь галт зэвсэг эзэмших эрхээ хасуулсан байсныг тогтоожээ. Кевин Нил гэгч өнгөрсөн мягмар гаригт нэгэн бага сургууль дээр дөрвөн хүнийг хөнөөж, зугтахдаа хэд хэдэн хүнийг буудаж шархдуулсан юм.  Энэ үеэр цагдаа нар түүнийг буудаж хөнөөсөн байна. Кевин Нил хэрэг үйлдэхийн өмнө эхнэрээ буудаж хөнөөгөөд зооринд хийсэн байжээ.

Тэрбээр сургуулийн хашаагаар орж ирэн,  хагас автомат буугаар шүршиж эхлэхэд сургуулийн хамгаалагчид хаалгыг дотроос нь түгжиж, багш, сурагчдын амийг аварчээ. Гэмт этгээд дотогшоо орж чадаагүйдээ бухимдан зургаан минут орчим цонх руу буудсаны эцэст явсан аж. Нилийн эгчийн мэдүүлснээр тэр сэтгэцийн өөрчлөлтэй нэгэн байсан бөгөөд ар гэрийнхэн нь түүнийг эмчлүүлэхээр сэтгэцийн эмнэлгээр олон жил явсан ч тус болоогүй байна. Гэмт этгээд өсвөр насандаа сэтгэцийн өөрчлөлттэй болж, жил өнгөрөх тусам энэ эмгэг нь улам дордсон байна. Гэмт этгээд ямар учраас дээрх хүмүүсийг хөнөөх болсон шалтгааныг тогтоож чадаагүй ч бүр ч олон хүнийг хөнөөх гэж байсан гэж таамаглаж байна.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж