Ц.Нямдорж: О.Баасанхүү чи бусдын гар хөл болохоо боль

Хуучирсан мэдээ: 2017.11.16-нд нийтлэгдсэн

Ц.Нямдорж: О.Баасанхүү чи бусдын гар хөл болохоо боль

Ц.Нямдорж: О.Баасанхүү чи бусдын гар хөл болохоо боль

УИХ-ын чуулганы хуралдаанаар Элчин сайдаар Б.Хурцыг томилох эсэх асуудлыг хэлэлцэх үед Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж О.Баасанхүү гишүүнийг бусдын гар хөл болж, олон юм ярьдгаа болих хэрэгтэй гэсэн шүүмжлэлийг хэлэв. Тэрбээр ‘УИХ-ын гишүүн О.Баасанхүү сүүлийн үед бүх зүйлийг мэддэг болж. Энэ хүнд мэдэхгүй зүйл байхгүй болсон байна. Хойд Солонгост цаазлуулсан хоёр хүний талаарх мэдээллийг О.Баасанхүү мэдэж байгаа юм уу эсвэл одоо мэдэхээр явах гэж байгаа юм уу. Чи ер нь бусдын гар хөл болж, олон юм ярьдгаа болих хэрэгтэй шүү” гэсэн хатуухан сануулгыг өглөө.

Харин УИХ-ын гишүүн О.Баасанхүү ‘Ирэх долоо хоногт Хойд Солонгост ажлын айлчлал хийх гэж байгаа учраас хоёр улсын харилцааны асуудалд сэв суулгах хэмжээний зүйлсийг УИХ-ын гишүүд ярьж болохгүй. Зөвхөн томилгоотой холбоотой асуудлаа ярих ёстой’ гэв. Хариуд нь сайд Ц.Нямдорж ‘О.Баасанхүү бусдын гар хөл боллоо’ хэмээн шүүмжлэв. 

Мөн УИХ-ын гишүүн Ж.Батзандан ‘Б.Хурцын хонины хонхорт явдаг Баасанхүү шиг баас гишүүний үгийг сонсох хэрэггүй’ гэх хатуухан үгийг ч хэллээ. 

Ш.ОЧ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж