Замын цагдаагийн албаны даргаар цагдаагийн хурандаа Д.Амарсайханыг томилжээ. Тэрбээр өмнө нь
- Орхон аймгийн Цагдаагийн газрын дарга,
- Хууль сахиулахын их сургуулийн Дэмжлэг үзүүлэх асуудал эрхэлсэн дэд захирал,
- Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт хариуцсан дэд дарга,
- ЦЕГ-ын Санхүү, хангамжийн газрын дарга зэргээр ажилласан
Хоёр хоногийн өмнө /2017.11.14/ энэ томилгоо хийгдэж, өмнөх дарга Б.Даваазулыг үүрэгт ажлаас нь чөлөөлжээ.
Д.УУДАМ