Нөхөр тань өөрчлөгдөх дургүй бол

Хуучирсан мэдээ: 2010.04.20-нд нийтлэгдсэн

Нөхөр тань өөрчлөгдөх дургүй бол

Та нөхрөө жаахан ч атугай эмх цэгцтэй байгаасай гэж хүсдэг үү ?  Хэрэв та нөхөртэйгээ амьдраад нэлээдгүй хугацаа өнгөрч, тэр ч анх танилцаж байсан үеийнх шигээ гутлаа гялалзтал тослохоо больж, шавхайтай  гутлынхаа мөрийг хаа сайгүй үлдээдэг болсон бол та түүнийг урьдын хэвэнд нь оруулахаар хатуу шийдсэн байж таараа. Гэвч аливаа зүйлд сайн муу тал аль аль нь байдаг шүү дээ. Та энэ оролдлогоо маш болгоомжтой хийх хэрэгтэй үгүй бол байдлыг бүр дордуулж ч мэднэ. Буруу талаас нь зүтгэвэл тэр таныг үзэн ядах болно. Гэр бүлийн хоёрт адилхан зүйл олон ч өөр өөр зуршил ч бас бий. Гэвч эхнэр нөхөрт хоёр бие биенийхээ ямар зан авир зуршил нь  залхмаар байгааг  мэдэх хангалттай цаг бий. Гэвч шууд өөрчлөх гэж дайрах нь тэнэг хэрэг болно. Нөхрөө хоолноос гараараа самардахыг болиулах гэж оролдох нь түүний уурыг л хүргэх болно. Эрчүүд гадуур хооллох нь элбэг байдаг. Мөн тэд ганцаараа амьдарч байх үедээ байнга шахуу бэлэн хоол иддэг. Үүнийг хориглох хэрэггүй. Түүнд өөрийнхөө гарын хоолыг хийж өг. Яваандаа тэр бэлэн хоолноос бүрэн татгалзаж, таны гарын хоолонд орох болно. Учир нь тэр гэрийн хоол илүү тэжээллэг, эрүүл бас амттай гэдгийг мэдэж байгаа.
Эмх цэгцийн тухайд гэрт бүх зүйл байх ёстой газраа байвал эхнэр нөхрийн хооронд тэмцэл өрнөх нь бага байдаг. Хэн тарааж хаясан, хэн цэвэрлэдэг тухай маргахын оронд ажлаа хуваарилах нь  амар байдаг. Гэр бүлд хэн юу чаддагаараа хувь нэмрээ оруулах нь хамгийн чухал. Нөхрөө чаддаггүй зүйлийг нь хийлгэх гэж шаардахын оронд сайн чаддаг зүйлээр нь дарж өг.
Хэрвээ эзэгтэй эмх цэгцтэй, нягт нямбай байх аваас эр нөхөрт тань эерэгээр нөлөөлөх учиртай. Түүний шавхай тарьсан мөрийг цэвэрлэхээс ундууцах хэрэггүй. Өөрийгөө таны оронд тавьж харьцуулах боломж түүнд олго. Бүх зүйлийг түүний урдуур орж хийх гэсний хэрэггүй. Энэ нь түүнийг өөгшүүлэхээс цаашгүй. Хэрвээ нөхөр тань ажил хийж мөнгө олдог байсан бол түүний оронд та ажил хийж, түүнд гэр орны ажилд туслахад нь түүний хувь нэмэр хэрэгтэйг ойлгуул. Хоол хүнс цуглуулах, хүүхдээ сургууль цэцэрлэгт нь явахад бэлтгэх, эмчид үзүүлэх зөвхөн эхнэрийн үүрэг биш гэдгийг ойлгуул. Энэ нь түүнд үүрэг хариуцлагаа шилжүүлэх биш энэ бүх хариуцлагыг үүрэхэд түүний  тусламж, зөвлөгөө ч бас хэрэгтэйг ойлгуулах нь чухал.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж