Зимбабве улсын армийн командлагч нийслэл Хараре хотод танкууд оруулж, төрийн эргэлт хийн, ерөнхийлөгч Роберт Мугабег гэрийн хорионд орууллаа.
93 настай, дэлхийн хамгийн өндөр настай удирдагч Роберт Мугабе гэрээсээ гарах эрхгүй болсон тухай хөрш ӨАБНУ-ын ерөнхийлөгч Якоб Зума мэдэгдсэн байна. Зимбабве улсын армийн цэргүүд парламентын ордон болон ерөнхийлөгчийн ордныг бүсэлжээ. Цэргийнхэн төрийн эргэлт гарсан тухай мэдээллийг үгүйсгэсэн боловч Хараре хотын бодит байдал үндэсний телевизийн байр, олон улсын нисэх буудалд цэргүүдийн хяналтад орсон байна.
Төрийн эрх мэдлийг гартаа авсан Зимбабве улсын армийн төлөөлөгч үндэсний телевизээр мэдэгдэл хийхдээ нийгэм, эдийн засгийн хямрал үүсгэсэн Мугабегийн тойрон хүрээлэгч гэмт этгээдүүдийн эсрэг цэргийн ажиллагаа явуулсан хэмээн мэдэгдсэн байна. Ерөнхийлөгч Мугабе болон тэргүүн хатагтай Грейс нар амьд, эрүүл саруул байгааг мэдэгдсэний дараа ӨАБНУ-ын ерөнхийлөгч Якоб Зума Мугабетэй утсаар ярьсан тухайгаа мэдэгджээ.
Нийслэл хотыг цэргийнхэн хяналтдаа авснаас хойш нөхцөл байдал нам гүм болсон ч зэвсэгтэй цэргүүд шалган дээр зогсоцгоож байгаа гэнэ.
Мугабе өнгөрсөн долоо хоногт дэд ерөнхийлөгчийг огцруулж, эхнэр Грейс Мугабег сонгуульд ялах замыг зассаны дараа цэргийнхэн ийнхүү засгийн эрхийг хяналтандаа авсан байна.